Он солигдоход нэг хоног үлдлээ. Энэ жил өнгөрсөн онуудтай харьцуулахад эдийн засаг болоод бусад олон асуудлаас хамаарч баярын уур амьсгал бага буй. Гэхдээ хүн бүрийн догдлон хүлээдэг баяр учир иргэд ширээ засахдаа төсөв хэмнэхгүй байгаагаа хэлсэн юм.
Иргэдийн хувьд 300-500 мянган төгрөгөөр баярын бэлтгэлээ базааж байна.
Үүнд ширээний чимэг, хүүхдүүдийн бэлэг, амттан, зууш зэрэг багтжээ. Харин ширээний хамгийн гол зүйл болох баярын бялууны оочер өнөөдрөөс эхлээд нэмэгдсэн байна. Жүр үр, Tous Les Jours, Батбайгаль, Монбэйкири, Монкек, Даниста зэрэг үйлдвэрүүдийн бялуу энэ жил эрэлттэй байгаа бөгөөд үнийн хувьд 23 мянган төгрөгөөс дээш байгаа юм. Өглөөний 08:00 цагийн байдлаар Tous Les Jours, Жүр үрийн бялуугаар баярын ширээгээ чимэх иргэд хэдийнэ дараалалд зогсч эхэлжээ.
Жил бүр тренд болдог бренд бялуунаас эхлээд сүүн кремт гээд өнгө алагласан сонголтууд өглөө 11:00 цагаас өмнө дуусч байгааг худалдагчид хэлэв.
ЗАХИАЛГЫН БЯЛУУНЫ ТОО 5-7 ХОНОГИЙН ӨМНӨ ДҮҮРСЭН
Сүлжээ дэлгүүр, зах худалдааны төвд зарж байгаа бялууны үнийн хувьд:
- "Мон бэйкэри"-гийн бялуунууд 31500-65900 төгрөг
- “Жүр үр”-ийн бялуу 23500-68000 төгрөг
- "Милая" сүлжээнээс 33900-55000 мянган төгрөг
- "Батбайгаль" бэйкэрид баярын бялуу 30-145 мянган төгрөг
- “Монкек”-ийн бялуу 21-35 мянган төгрөгийн үнэтэй байна.
Эдгээр гэзруудын тухайд урьдчилсан захиалга нь дүүрсэн бөгөөд зөвхөн бэлэн байгаа тортнуудаас сонгож авах боломжтой байна.
Өнгөрсөн жил баярын бялуу 25000-35000 мянган төгрөг байсан бол энэ жилийн хувьд хамгийн бага диаметртэй торт 21 мянган төгрөгөөс эхэлж байна. Учир нь өнгөрсөн 2021 онд цар тахлаас шалтгаалж зарим орц, найрлага болох сүүн крем зэрэг тасалдаж тортны үнэ 3000-5000 төгрөгөөр үнэтэй гарч байжээ. Харин урьдчилсан захиалгын хувьд үйлдвэрүүдийнх 5-7 хоногийн өмнө дүүрсэн бөгөөд хувиараа торт хийдэг хүмүүс ч мөн захиалгаа хаасан байна. Тиймээс 30, 31-ний өдөр торт авах гэж байгаа хүмүүс зөвхөн бэлэн загвараас сонгож худалдан авалт хийх боломжтой. Гэхдээ томоохон үйлдвэрүүдийн нэрийн дэлгүүрүүдийн оочер 08:00 цагаас эхэлж байгааг онцолъё.
Холбоотой мэдээ