“Оны авлигач”-ийг тодруулав

Хуучирсан мэдээ: 2022.12.30-нд нийтлэгдсэн

“Оны авлигач”-ийг тодруулав

“Оны авлигач”-ийг тодруулав
SAINT PETERSBURG, RUSSIA - AUGUST 9: (RUSSIA OUT) Russian billionaire and businessman Yevgeniy Prigozhin attends Russian-Turkish talks in Konstantin Palace in Strenla on August,9, 2016 in Saint Petersburg, Russia. President of Turkey is having a one-day visit to Putin's hometown. (Photo by Mikhail Svetlov/Getty Images)

Олон улсын "Зохион байгуулалттай гэмт хэрэг, авлигыг мэдээлэх төсөл" (OCCRP) байгууллагаас "Путины тогооч" гэгддэг "Вагнер" группийн тэргүүн Евгений Пригожинийг "2022 Оны авлигач"-аар тодруулжээ.

ОХУ-аас Украиныг эзлэн түрэмгийлж эхэлснээс хойш Кремлийн хамгийн ширүүн тулалдааныг хууль бус хувийн арми хийж, түүний эгнээг ял эдэлж байсан гэмт хэрэгтнүүд бүрдүүлж байна. Тэдний толгойд Оросын олигарх, хөлсний удирдагч Евгений Пригожин байгаа бөгөөд энэ жил эх орныхоо хамгийн хар бараан бүхний хамгийн тод дүр болжээ.

Луйврын мөнгө, харгис хэрцгий хүчирхийлэл, Оросын хуулийн өмнө ч шийтгэл хүлээдэггүйгээрээ алдартай тэрбээр төрөөс санхүүждэг авлигач.

Тийм ч учраас түүнийг  “OCCRP” байгууллагын шүүгчдийн зөвлөл Пригожинийг 2022 оны зохион байгуулалттай гэмт хэрэг, авлигын асуудлаарх "Оны хүн"-ээр сонгосон байна.

2022 онд Пригожинтэй хамт уг шагналын эцсийн шатанд шалгарсан хүмүүс нь Европын холбооны шүүх, Туркийн ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган, Никарагуагийн ерөнхийлөгч Даниел Ортега нар байв.

2021 оны авлигад идэгдсэн албан тушаалтнаар Беларусийн ерөнхийлөгч Александр Лукашенког нэрлэж байв.

Эх сурвалж: Ukrainska Pravda

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж