Хуучирсан мэдээ: 2022.12.30-нд нийтлэгдсэн

Пеле нас баржээ

Пеле нас баржээ

Бүх цаг үеийн хамгийн шилдэг хөлбөмбөгчдийн нэг Пеле 82 насандаа таалал төгсч, дэлхий дахины фанатууд гашуудаж байна. Тэрбээр өнгөрсөн сараас хойш эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байв.

Охин Кели Насименто түүнийг нас барсан тухай олон нийтийн сүлжээнд, "Бидэнд байгаа бүх зүйл таны ач. Бид танд хязгааргүй хайртай. Амар амгалан нойрсдоо” гэж бичжээ.
Пеле өнгөрсөн жил бүдүүн гэдэснийх нь хавдрыг авснаас хойш эмнэлгийн хяналтад байсан.

Пеле дэлхийн цомыг гурван удаа хүртсэн цор ганц тамирчин юм. Тэрбээр анхны цомоо 17 насандаа хүртэж байв. Aравдугаар сарын 23-нд 82 хүрсэн бөгөөд тухайн үед твиттертээ “бие нь сайн байгааг” жиргэж байв.

Пеле бол 20-р зууны хамгийн нөлөө бүхий хүмүүсийн нэг бөгөөд дэлхийн спортын анхны хар арьст алдартнуудын нэг байсан.

ЭХ СУРВАЛЖ: DAILYMAIL.CO.UK

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ХарамсалтайХарамсалтай
3
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж