"Санта Клаус" хүүхдийн галт тэрэг аялав

Хуучирсан мэдээ: 2022.12.29-нд нийтлэгдсэн

"Санта Клаус" хүүхдийн галт тэрэг аялав

"Санта Клаус" хүүхдийн галт тэрэг аялав

Монгол Улсын Засгийн газар 2023-2024 оныг "Монголд зочлох жил" болгон зарласантай холбогдуулан УБТЗ-ын Зорчигч тээврийн алба, Аялал жуулчлалын төв хамтран галт тэргээр аялах тусгай хөтөлбөртэй аяллуудыг зохион байгуулахаар төлөвлөн шинэ оны босгон дээр эхний аяллаа зохион байгууллаа.

Энэ удаа шинэ жилийн баяр болж буйтай холбогдуулан "Санта Клаус" хүүхдийн галт тэрэгний аяллыг Улаанбаатар-Дарханы чиглэлд аялуулсан нь хүүхэд багачуудын талархлыг хүлээлээ. Уг аялалд эцэг эхчүүд хүүхдүүдийн хамт оролцож, хүүхэд насандаа эргэн очсон бол галт тэргээр аялж үзээгүй хүүхдүүдийн хувьд сэтгэл догдлуулсан сонирхолтой аялал боллоо. Аялалд гарахын өмнө өвлийн өвгөн морилон ирж хүүхдүүдэд бэлэг гардуулан өгсөн нь баярлаж хөөрсөн багачуудад гэнэтийн сюрприз болов. Аяллын үеэр хүүхдүүд эцэг эхийн хамт тав тухтай гал тэргээр аялангаа Дархан хоттой танилцлаа. Мөн “Миний Монгол” цэцэрлэгт хүрээлэнд байдаг хүүхдийн галт тэргээр аялж, “Монгол орноор аялах нь” гар зургийн уралдаанд оролцож, өвлийн өвгөн  ба үлгэрийн баатруудтай хөгжилдөн тоглож, хүүхдийн кино үзэж цагийг зугаатай сайхан өнгөрүүлэв.

“-Монгол Улсын Засгийн газраас 2023-2024 оныг Монголд зочлох жил болгон зарласантай холбогдуулан “УБТЗ” ХНН-ийн зүгээс дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх ажлын хүрээнд олон сонирхолтой аялал зохион байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд энэ ажлын хүрээнд  хүүхэд багачуудыг галт тэргээр аялуулж, байгалийн үзэсгэлэнт газруудтай танилцуулах замаар эх орноороо бахархах, хайрлах сэтгэгдэл, дурсамж үлдээх зорилготой аяллыг тогтмол зохион байгуулахаар төлөвлөж байна” гэж “УБТЗ” ХНН-ийн Аялал Жуулчлалын Төвийн дарга Б.Хажидмаа ярилаа.

“”Монголд зочлох жил”-ийн хамгийн анхны аяллыг УБТЗ-ын зүгээс шинэ оны эхний өглөө "Нарны галт тэрэг"-ийг аялуулснаар эхлэх юм..

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж