ТОЙМ: Түүхт 100 жилийн наадам ба аваргууд

Хуучирсан мэдээ: 2022.12.29-нд нийтлэгдсэн

ТОЙМ: Түүхт 100 жилийн наадам ба аваргууд

ТОЙМ: Түүхт 100 жилийн наадам ба аваргууд

Цар тахал, иргэдийн бухимдалтай нүүр тулж, нэг жил хойшилсон Ардын хувьсгалын түүхт 100 жилийн ойн наадам 2022 онд тохиосон. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх анх удаагаа баяр наадмыг нээж хэлсэн үгэндээ “Далай их хааны суу алдар, агуу их түүхэн үйл хэргийг алдаршуулан мөнхжүүлж, төрт ёсны үнэт өвийг бэхжүүлэх үүднээс Эзэн Богд Чингис хааны эш хөргийг монгол төр, айл өрх, албан байгууллага бүр эрхэмлэн залж, дээдлэн шүтэж байх тухай түүхэн зарлигийг Төрийн тэргүүн буулгаж байна” гэсэн юм.

Дархан аварга О.Баянмөнх зодог тайлж буйгаа зарлаж, сүүлийн удаагаа зүлэг ногоон дэвжээнээ, наадамчин олныхоо өмнө дэвэн дэвсээр гарч ирсэн юм.

Долоон аварга цолтноор манлайлуулсан хүчит 1024 бөхийн барилдаанаас нэг аварга, нэг арслан, гурван заан, дөрвөн харцага, 14 начин цолтон төрсөн. Тухайлбал,

Начин цолтон:

Булган аймгийн Могод сумын харьяат Э.Энх-Амгалан

Өмнөговь аймгийн Ноён сумын харьяат Э.Нямаа

Булган аймгийн Орхон сумын харьяат Б.Түмэндэмбэрэл

Өмнөговь аймгийн Булган сумын харьяат Б.Мижидсүрэн

Хэнтий аймгийн Баянхутаг сумын харьяа О.Цэцэнцэнгэл

Увс аймгийн Тэс сумын харьяат Н.Хүрэлсүх

Булган аймгийн Хишиг-Өндөр сумын харьяат Б.Түвшинтөгс

Увс аймгийн Тэс сумын харьяат О.Түмэн

Увс аймгийн Тэс сумын харьяат Х.Оргилболд

Булган аймгийн Орхон сумын харьяат Э.Сумъяабат

Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын харьяат Б.Лхагвадорж

Ховд аймгийн Буянт сумын харьяат Б.Сосорбарам

Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат Ө.Батзул

Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат Э.Батмагнай

Харцага цолтон:

Завхан аймгийн Алдархаан сумын харьяат Л.Лха-Очир

Архангай аймгийн Хайрхан сумын харьяат О.Мөнх-Эрдэнэ

Хэнтий аймгийн Батширээт сумын харьяат Г.Бадрах

Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат Ц.Бямба-Отгон

Заан цолтон:

Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын харьяат Б.Серик

Ховд аймгийн Зэрэг сумын харьяат Б.Бат-Өлзий

Завхан аймгийн Яруу сумын харьяат М.Лхагвагэрэл

Арслан цолтон:

Сэлэнгэ аймгийн Орхон сумын харьяат, Б.Орхонбаяр

Аварга цолтон:

Ховд аймгийн Буянт сумын харьяат О.Хангай

Үзүүр, түрүү булаалдахаар Б.Орхонбаяр, О.Хангай нар тунаж, эцэст нь О.Хангай давж, олон жил бөх сонирхогчдын хүсэн хүлээсэн түрүүг хүртсэн билээ. Есийн даваанд Увс аймгийн хоёр аварга болох даян аварга Н.Батсуурь, залуу аварга П.Бүрэнтөгс нар үлдсэн.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж