”Нэкст групп” ХХК 2022 оны “Шилдэг импортлогч энтрепренер”-ээр шалгарлаа

Хуучирсан мэдээ: 2022.12.29-нд нийтлэгдсэн

”Нэкст групп” ХХК 2022 оны “Шилдэг импортлогч энтрепренер”-ээр шалгарлаа

Монгол Улсын бизнесийн салбарт өндөр амжилт гаргаж, нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулж буй онцлох ААН, байгууллага, бизнес эрхлэгчдийг МҮХҮАТ-аас шалгаруулан өргөмжилдөг билээ. 𝟮𝟱 дахь жилдээ амжилттай зохиогдож буй “Энтрепренер-2022” шалгаруулалтаас “Нэкст Групп” ХХКомпани “Шилдэг импортлогч энтрепренер” номинацид тэргүүлж 𝟯 дахь удаагаа “Хүрэл Меркури" цомыг гардан авлаа.

зураг

зураг

2003 онд анх үүсгэн байгуулагдсан Нэкст Групп нь тасралтгүй хөгжих зорилт тавин ажилласны үр дүнд өдгөө бизнесийн олон салбарт үйл ажиллагаа явуулдаг 10 салбар компани, 400 гаруй ажиллагсадтай болж, оюуны өмч, шударга ёсыг дээдэлсэн групп компани болон өргөжөөд байна. Дэлхийн нэр хүндтэй брэндүүдийн электрон бараа болон тавилга гэр ахуйн барааг албан ёсны эрхтэйгээр монгол айл өрх, хэрэглэгчдэд хүргэлт, угсралт, дагалдах үйлчилгээг цогцоор нь үзүүлдэг төдийгүй бүрэн тохижуулсан явуулын автобус худалдааны дэлгүүрийг амжилттай хэрэгжүүлж буй салбартаа тэргүүлэгчдийн нэг билээ.

зураг

Нийт 50,000 гаруй угаалгын машин, 30,000 гаруй зуух, 80,000 орчим тоос сорогч 60,000 гаруй зурагт дэлхийн шилдэг брэндүүдээс оруулж ирдэг бөгөөд, тогтвортой хөгжлийн хүрээнд байгаль орчинд ээлтэй, 100% озоны давхаргад хор нөлөөгүй хөргөгч, хөлдөөгч оруулж ирдэг. Мөн эрчим хүчний зарцуулалт хамгийн бага буюу A+ үзүүлэлттэй бараа нийт татан авалтынх нь 30% ийг эзэлдэг. Мөн “Гаалийн ерөнхий газар”-с гаалийн бүрдүүлэлтийг үнэлдэг үнэлгээгээр “Нэкст групп”-н талаас дээш хувь нь баталгаатай буюу ногоон, улбар шар горимоор орж ирдэг.

2021 оноос Gerplace.mn онлайн маркетплэйс дэлгүүрээр дамжуулан гэр ахуйн 700 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн борлуулж, энэ чиглэлийн мэргэжилтнүүдийн зөвлөгөөг хүргэж эхэлсэн бол энэхүү төслөө амжилттай өргөжүүлж Сүхбаатарын талбайн 1/4-тэй тэнцүү буюу 6500 м.кв талбайтай Монголын хамгийн том гэр тохижилтын концепт их дэлгүүр GerPlace-г Шинэ хотын захиргааны дэргэд нээж, Польш, Турк, Орос, Малайз тэргүүтэй 10 орны 30 гаруй брэндийн 10,000 орчим нэр төрлийн бүтээгдэхүүнийг худалдаалж байна.

зураг

зураг

Дижитал шинэчлэлд түүчээлэх үнэт зүйлийн хүрээнд “Augmented Reality” (AR) буюу ялган таних алгоритмд үндэслэн бүтээсэн, бодит ертөнцийг хийсвэр дүрслэлээр баяжуулан харуулдаг дэвшилтэт технологийг нэвтрүүлж байгууллагын нэрийн хуудаснаас эхлээд хэрэглэгчдэд өгөх бүтээгдэхүүний талаарх мэдээлэл, байршуулалт, нэмэлт зөвлөгөө, үнэнч хэрэглэгчдэд барих гэнэтийн бэлгийг хүртэл виртуал горимд амжилттай шилжүүлж чадсан.

зураг

Хэрэглэгч өөрийн аватар дүрээрээ нэвтэрч, орон зай, цаг хугацааг хэмнэн, дэлхийн хаанаас ч өөрт хэрэгцээтэй бүхий л үйлчилгээг авах боломжтой бодит мэт худалдаа үйлчилгээний шинэ эрин “МЕТАВЕРС” дахь анхны салбар дэлгүүрээ нээсэн. Утас байхад гэрээсээ дэлгүүр хэсэх боломжтойгоор зогсохгүй “Нэкст”-н виртуал туслах таны асуудлыг бүрэн шийддэг болжээ.

зураг

Нийгмийн хариуцлагын хүрээнд залуусыг Монгол өв уламжлал, үндэсний хувцас, түүх соёлоо хадгалах, түүгээрээ бахархах, түгээн дэлгэрүүлэхэд уриалсан “Why naadam” кампанит ажлыг орон даяар өрнүүлж, “Young Mo’G – Naadii” дуугаараа монгол хүн бүрийг байлдан дагуулсан нь өдгөө 10 сая гаран үзэлт хүрчээ.

Мөн НҮБ-аас гаргасан Тогтвортой хөгжлийн зорилтуудад өөрсдийн хувь нэмрээ оруулахын тулд Байгальд ээлтэй ногоон бүтээгдэхүүний татан авалтыг 23-48% хүртэл нэмэгдүүлж, цахилгаан барааны хог хаягдлыг бууруулах зорилготой “Цахилгаан барааны дахин худалдах дэлгүүр болох Re.Elo”-г нээсэн. 2020 оноос эхлэн үйл ажиллагаандаа олон улсын ISO 9001 Чанарын удирдлагын тогтолцоо, ISO 45001 Хөдөлмөр эрүүл мэнд, аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо, ISO 14001 Байгаль орчны удирдлагын тогтолцоог нэвтрүүлэн Австрали улсад төвтэй, дэлхийн 35 оронд салбартай, 530 ахлах аудиторын багтай менежментийн системийн баталгаажуулалтын аудитын байгууллага болох Ти Кюү Си Эс Ай (TQCSI) компаниас ISO стандартын баталгаажуулалтын аудитад тэнцсэн олон улсын гэрчилгээг 2 дахь жилдээ гардан авсан түүчээлэгч байгууллага юм.

Нэкст Амьдралыг аз жаргалд хөтлөх технологийн дэвшлийг түгээнэ! Аз жаргалаа нээ!

зураг

зураг

зураг

зураг

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж