Монголыг хорлосон хулгай

Монголыг хорлосон хулгай

Монголыг хорлосон хулгай

Монголд өнчин ишиг хулгайлбал шоронд, төмөр замыг вагонтой нь, вагоныг нь нүүрстэй нь хулгайлбал ордонд залардаг нь хэвийн үзэгдэл болжээ.  Хэрэвзээ шударга ёс  Монголд байдаг аваас тэр нь УИХ-ын танхимаас эхлэх учиртай.  Харамсалтай нь,  Төрийн  ордон  хулгайчдын нуугддаг газар  болсныг  Хөгжлийн банкны луйвар хийгээд нүүрсний хулгайн хэргээс харж болно.  УИХ, Засгийн газрын гишүүд нэр холбогдсон, тэр ч бүү хэл экс Ерөнхийлөгчөө хулгайн гол сэжигтнээр хууль, шүүх нь дуудсан, эдийн засаг, улс төр, нийгэмд доргилт авчирсан авлигын том дуулиант хэргүүд 2022 оны трэнд сэдэв байлаа.  “Анд нөхдийнхөө” авлигатай УИХ, Засгийн газар, хулуь шүүх нь хэрхэн тэмцэх нь монголчуудын төдийгүй гадаадынхны анхаарлын төвд байна.

Оны эхэнд Хөгжлийн банкийг тонож идсэн гэх 1.7 их наядын хулгайд цөөнгүй улстөрч нэр холбогдож, зарим нь парламентын танхимд сууж байгаа  нь эрх баригчдаас иргэд шударга ёс нэхэх шалтгаан болсон юм.

Хөгжлийн банкнаас авсан зээлээ зориулалтын бусаар ашигласан, нэг ч эргэн төлөлт хийгээгүй, эзэнгүй хэдэн үхэр энд тэндээс олдсон  эрх баригч намын, цагаан захтнуудын хулгай луйврын хэргээр ял шийтгэл авсан хүн одоохондоо алга.  Хөгжлийн банкны экс удирдлагуудыг барьж хорьсноос өөрөөр парламентад суугаа улстөрчдөөс нь хариуцлага хүлээсэн хүн байхгүй.  Хууль, шүүх, олон нийттэй хамтарч тэмцсэний үр дүнд ямар байсан Хөгжлийн банк алдсан 1.7 их наядынхаа нэг их наядыг эргүүлэн төлүүлсэн юм. Улсынх нь нийт иргэдийн олонх нь саяас дээш орлогогүй, тэрбумыг том тоо гэж ойлгодог, боддог байсан монголчууд өнөөдөр их наядаар нь хулгайлдаг болсны хамгийн том жишээ бол нүүрсний хулгай. Дөчин их наяд хүртлээ “томорсон”, хууль, шүүхийнхэн нь тооцож гаргаж чадахгүй байгаа нүүрсний хулгайн хэрэгт сэжигтнээр 17 хүнийг АТГ-аас нэрлэсэн.

АТГ-аас нэрлэсэн улстөрчдийн долоо нь УИХ-ын гишүүд, тэдний тав нь эрх баригч МАН-ын бүлгийнх.  Харин  тэдгээр 17 хүний арав нь МАН-ын цагаан байрны, Ерөнхий сайдын “анд нөхдүүд” гэж хэлж болно.

Нэгэн цагт Төрийн ордны гурван давхраас шүүгч, прокуроруудад хэрэг захиалдаг байсан Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг нүүрсний болон Хөгжлийн банкны луйварт холбон хулуь шүүхээс шалгаж эхэлсэн агаад түүнийг дуудаж байцаалт авсан. Гэвч үүнээс хоёр өдрийн дараа өвчин шалтаг тоочсон экс Ерөнхийлөгч Х.Баттулга Өмнөд Солонгосыг зорьсноор нүүрсний хулгайтай хийх тэмцэл ерөнхийдөө өндөрлөх тийшээ орлоо.

Гэхдээ ямар ч юм муудсан сайжрах тал руугаа явдаг гэгчээр төрийн нууцад авсан төмөр замын оффтейк гэрээнүүд ил болж,  цаашид үндэсний бүтээн байгуулалттай холбоотой гэрээнүүдийг төрийн нууцад авахыг хориглохоор болсон. Мөн авлига, албан тушаалын хэргийн ялыг хүндрүүлсэн гэх мэт  тодорхой арга хэмжээг УИХ, Засгийн газраас авах болсон. Гэвчиг авлига, албан тушаалын гол хэрэгтнүүд нь хуулийн хамгаалалт дор, хулгай луйвраа хийж, хууль батлаад сууж байгаа нь  өөрөө шударга бус юм. Иргэдийнхээ эрүүл мэнд, боловсрол, ажил орлого,  улсынхаа эдийн засаг, ирээдүйг нь хулгайлсан улстөрчид Төрийн ордноос яваагүй цагт Монгол шударга ёс тогтохгүй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ЗөвЗөв
5
ХарамсалтайХарамсалтай
4
БурууБуруу
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

29 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2022-12-30 45.117.35.21

Нүүрсний орд хулгайлсан, төмөр зам хулгайлсан, нүүрс хулгайлсан гэх хулгайчуудыг нэг камерт насаар нь хорьчихоосой. Оджаргал, Баттулга, Хүк, Эби, Сү, Баясгалан гд хулгайчуудыг 1 камерт хорьдог юмуу эсвэл хулгаруудын камеруудад тараадаг ч юмуу.

Avatar

Нэргүй 2022-12-30 66.181.161.105

Цаг эргэж дулаарахаар муу хулгайчууд тай нийтээр ээ тэмцэх хэрэгтэй

Avatar

Нэргүй 2022-12-30 64.119.26.157

ХУУЛЬ ХЯНАЛТЫН ДАРГА НАРЫГ ХУЛГАЙ НАР ӨӨРСДӨӨ ТОМИЛДОГ ЭНЭ ЦАГ ДОР ЯМАРЧ ҮР ДҮН БАЙХГҮЙ.. ТОДОРХОЙ ХУГАЦААНД АРД ТҮМЭН СОНГОДОГ БАЙХ…

Avatar

Нэргүй 2022-12-30 202.55.188.110

Ардчилалаас эхэлээд хулгайч нарыг устгах хэрэгтэй тэд хулгайг хуульгүйгээр хийх схем зохиож эх орноосоо урвасан

Avatar

Зочин 2022-12-30 202.179.26.253

уих ыг яаралттай тараахгүйгээр хулгайч нар өөрсдийгөө өмөөрч юу ч биш болохнээ Эднийг шүүх хууль цааз ч үйлчлэхгүй эхнээсээ оргож бултаад байна холбоотой бүх хүнд хилийн хориг тавиад ард түмний шүүхээр оруулан бүх хөрөнгийг нь хурааж яллая.

Avatar

Зочин 2022-12-30 64.119.27.24

АНархиуд УИХ-ын гшүүд рүү дхырч байгаа нь өөрийн луйврыг халрлах муу санаа.. Чухам тэд бүх луйврыг хийдэг. Одоо засагт гарч хулгайгаа хийх юм байхаа.

Avatar

Зочин 2022-12-30 202.179.25.26

Хүрэлдсүхий юу нь юм бүү мэд. Ямартаа ч Солонгост хамтр байсан, казиночин авгай Батцэцэгийгэ одоо зайлуулах цаг чинь болсон. Над хэвлэлийн магнагаа компанид нь шилжүүл. Гадаад яам тийм новшийн авгайгаар дутахгүй. казино

Avatar

Нэргүй 2022-12-30 192.82.75.189

Эсрэг намынхаа хэдийг зарлаад мултарч хулгайгаа үргэлжлүүлнэ гэж бодож байгаа бол Хүрэлсүх хамт хуйвалдаж зохион байгуулчхаад дара нь Баттулгынхаа ар нуруу руу нь хутга ш****г сурсан гар өөрөө ч шорон ч багадах урд хөрш рүү явахдаа уургын морь шиг явдаг шуналтай хүмүүст шуналыг нь хөдөлгөөд улс төрд аль болох байлгаад байдаг баялгий нь хөндийлөөд муу хүмүүсийг ашиглаж эрхэдээ оруулах гадны улсын бодлого ХЯТАД өөрсдөө бол улсаа хөгжүүлэхийн төлөө ийм хулгай хийсэн хүн шууд цаазын ял авна

Avatar

Нэргүй 2022-12-30 192.82.75.189

ХҮРЭЛСҮХ ЗУУНЫ ЛУЙВАРЧИН ХУЛГАЙЧ АВИЛГАЧ НҮҮРСНИЙ ХУЛГАЙГ НУУН ӨӨРӨӨ ОФФЭЙТЁК ГЭРЭЭНД ГАРЫН ҮСГЭЭ ЗУРЖ ГОЛ ЗАГАЛМАЙЛСАН ЭЦЭГ НЬ ЭРХ ШАРУУД НЬ ГЭЭД ЗАЙГҮЙ УРАГШ НЬ ЗӨӨЖ БАЙДАГ ХҮРЭЛСҮХИЙН ТОДОТГОЛТОЙ ЭРХ ШАР МАШИНУУД ХУЛГАЙН БАРИМТУУД КАЗИНОД 17 ТЭРБУМ УЛСЫГ МАШ ИХ ХЭМЖЭЭГЭЭР ХОХИРУУЛСАН ГАР ЁРӨНХИЙЛӨГЧ БОЛООД УЛСААС ШИРХЭГ Ч ХАДААС АВААГҮЙ ЦЭВЭР ДҮРД ТОГЛОГЧ ЭХ ОРНООС УРВАГЧ ИРГЭДИЙНХЭЭ ӨӨДӨӨС ИЧИХГҮЙ ЯРЬДАГ ХУЛГАЙЧ

Avatar

Зочин 2022-12-30 66.181.161.68

Оюун Эрдэнийн нүүрсний хулгайн өгөөш нь Х.Баттулга байжээ

Avatar

Үл таалагч-1 2022-12-30 64.119.25.187

Өнөөгийн их хуралд гишүүдийн 40-50% нь ямар нэгэн хулгайн хэрэгт нэр холбогдсон, авилгалч хүмүүс байгаа нь харамсмаар. Ихэнх нь нэр холбогдож нотолгоо баримттайгаа байсаар байгаа хирнээ ямар ч хариуцлага тооцохгүй байгаа нь хулгай дээрмийг дэмжиж өөгшүүлсэн үйлдэл гэж харж бна. Хуулийнхан өөрсдөө ч бас нэр холбогдож байгаа нь тун анхиагүй, арай ч дээ гэмээр бна, ү****ц үйл ажиллагаатай ийм нэр төдий шуурхай ажилладаггүй газар байснаас татан буулгаад а/түмний шударга шүүхийг бий болгох хэрэгтэй.

Avatar

Уншигч 2022-12-30 66.181.161.110

МАН энэ нүүрсний болон гурилны тэгээд л ер нь бүх талаар шунасан нуугдсан хулгайчуудаа хэн ч хамаагүй ялгахгүй ил болгож ард түмний өмнө хатуу шийтгэл цээрлэл хүлээлгэхгүй бол 2024 оны сонгуулиар яга дагазаараа тага гэдэргээ унана гэдгээ Хүрэлсүх мэдэж л байгаа байх даа хэ цэс гэж.

Avatar

Нэргүй 2022-12-30 66.181.181.174

Хадгаламж банкийг казинодож дампууруулсан хүмүүс бол Хүрэлсүх Мөнхбат Занданшатар Чимэдцэрэн нар тухайн үед Мөнхбатыг Солонгос руу зугтаалгаж хэргийг Чимэдцэрэн үүрч ял эдэлсэн болоод гарч ирсэн .Одоо Баттулгыг Солонгос явуулчихлаа. Том хулгай дахин давтагдаж байна .Гэтэл иргэд ерөнхийлөгч ерөнхий сайд сайн ажиллаж байгаа гэж төөрч байгаа нь хамгийн том эмгэнэл!!!!!!!!!

Avatar

Нэргүй 2022-12-30 66.181.181.174

үнэнийг түгээсэнд талархая

Avatar

МАН бүгд хулгайчууд 2022-12-30 202.179.25.173

НҮҮРСНИЙ, 2017 ОНООС ХОЙШ ГАРСАН БОНДЫН, ХӨГЖЛИЙН БАНКНЫ, ЗЭСНИЙ, АЛТНЫ, ХЯТАДААС АВСАН ЗЭЭЛИЙН ХУЛГАЙЧУУД БОЛ ХҮРЭЛСҮГ, ХҮРЭЛБААТАР, ЧОЙЖИЛСҮРЭН, НЯМДОРЖ, НЯНБААТАР, СҮ БАТБОЛД, ЖЕНКО, ОЮУНЭРГҮҮ НАР.

Avatar

Нэргүй 2022-12-30 66.181.184.74

2012 ОНООС ХОЙШИХ НЬ ЭБЭ ТУЛГА АЛТАНХУЯГ САЙХАНБАЛАГ ЭНХСАЙХАН БАЯРШОГТ БАТБАЯР ХУРЦ ДОРЛИГЖАВ ГЭЭД УРТ ЖАГСААЛТ ГАРНА

Avatar

Нэргүй 2022-12-30 103.212.117.91

МАН-ын өлөн бөөс минь танайхан аймаар идэж байгаа биздээ

Avatar

Зочин 2022-12-30 103.57.93.250

Ард тумэн 2024 онд л маш их зов сонголт хийж бвйж л хулгайтай дахьж тэмцэх биз дээ туунээс биш энэ удаагийн тэмцэл бол зугээр л шоу болоод л улдлээ дээ

Avatar

Нэргүй 2022-12-30 193.56.255.34

Нүүрсний гол ХУЛГАЙЧ У.ХҮРЭЛСҮХ

Сүүлийн 5 жилд ард иргэдийг буруу будлиулж, сэтгэлээр нь тоглож, ард түмнийг уруудулсан – хар мөртэй, 1 ТЭРБУМ 600 САЯ ТӨГРӨГИЙН ТӨРӨӨС ХУССАН ХАДГАЛАМЖ тай ХҮРЭЛСҮХ-ийг ОГЦРУУЛЬЯ 
Их Тэнгэрт заларсан ИХ нүүрсний ОРДНЫ хулгайч, казиночин – эмгэнэлтэйгээр өнгөрөх ялзарсан этгээд

Avatar

Нэргүй 2022-12-30 193.56.255.34

Нүүрсний гол ХУЛГАЙЧ У.ХҮРЭЛСҮХ..

Сүүлийн 5 жилд ард иргэдийг буруу будлиулж, сэтгэлээр нь тоглож, ард түмнийг уруудулсан – хар мөртэй, 1 ТЭРБУМ 600 САЯ ТӨГРӨГИЙН ТӨРӨӨС ХУССАН ХАДГАЛАМЖ тай ХҮРЭЛСҮХ-ийг ОГЦРУУЛЬЯ 
Их Тэнгэрт заларсан ИХ нүүрсний ОРДНЫ хулгайч, казиночин – эмгэнэлтэйгээр өнгөрөх ялзарсан этгээд

Avatar

Зочин 2022-12-30 202.179.21.240

Авилгыг хөгжүүлж болон эх орноо тонон дээрэмдсэн Сү г барьж чадахгүй бол ерөнхийлөгч огцорч УИХ тар

Avatar

зоч 2022-12-30 192.82.84.128

Хулгайг ч яахав илрүүлдэг байж харин улс өрөнд ороод байхад яах гэж 1 кг нүүрс зөөхгүй төмөр замад их хөрөнгө хаяж бариулсныг яах вэ. Хэн нууцаар мөнгө карцуулах үрэх боломж олгосонд хариуцлага нэхэх хэрэгтэй. Ийм тэнэгүүд байх уу. Төмөр зам барьж цаючаа хийхээ бодоод улсаа холодог улсыг яах вэ. ЯДаж Гашуун сухайтын замаа барьсны дараа болсон бол ч яая гэхэв

Avatar

Нэргүй 2022-12-30 66.181.178.172

төмөр зам барьчихвал нүүрс хулгайлах боломж хумигдана. уурхайн аман дээр худалдах хувийн өмчийн галт тэрэгний вагонд ачдаг зохицуулалт хийчих юм болов уу?

Avatar

иргэн 2022-12-30 192.82.73.122

Монголд Парламентын тогтолцоо үнэндээ зохихгүй гэдэг нь өнгөрсөн хугацаанд хангалттай харууллаа, Аль нэг Нам олонхи болонгуут цөөнхөө үл тоомсорлож олонхоороо түрий барьж Хулгай Луйвар хийдэг л Төр засагтай , Улс орон болж хувирлаа ш дээ, одоо Монголчууд санаа нэгдэж дээрхи Этгээдүүдыг нэг бүр түлхэн унагааж Төрөө цэвэрлэж өөрчлөлт хийхгүй л юм бол
ингээд Бид дуусна,

Avatar

Роналдо 2022-12-30 202.70.38.18

Энэ бузар нийгмийг яаж өөрчлөх, эрүүлжүүлэх вэ? Бодохоос дургүй хүрч байна…

Avatar

Нэргүй 2022-12-30 188.162.254.54

Дээдэх нь суудалаа олохгуй бол доодох нь гуйдэлээ олохгуй гэж УИХ гэж хулгайч худалч з**х*й эмс шургалсан байгууллагыг тараая!

Avatar

ard tumen hetsuudle 2022-12-30 64.119.22.195

ene hulgaichuudaas mongoo nehie. shine jileer bayar temdegluuleh zavguigeer talbaid jagsii

Avatar

Нэргүй 2022-12-30 43.228.129.131

Нүүрсний хулгайчуудыг баривчилсанаа суллаад тавьсаныг мэдэж байна уу, яагаад тэр тухай хэвлэл мэдээллийн хэрэгсэлүүд дурдахгүй, амаа үдүүлсэн бэ?

Avatar

Нэргүй 2022-12-30 202.126.92.98

Энэ их хурал тарах ёстой

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж