Он солигдох өдрүүдэд хүйтний эрч суларна

Хуучирсан мэдээ: 2022.12.30-нд нийтлэгдсэн

Он солигдох өдрүүдэд хүйтний эрч суларна

Он солигдох өдрүүдэд хүйтний эрч суларна

2022 оны арванхоёрдугаар сарын 30-наас 2023 оны нэгдүгээр сарын 3-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Арванхоёрдугаар сарын 30-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 31-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, зүүн  аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, нэгдүгээр сарын  2-нд  баруун аймгуудын нутгийн өмнөд хэсгээр ялимгүй цас орно.

Салхи ихэнх нутгаар секундэд 4-9 метр, арванхоёрдугаар сарын 31-нд говь, талын нутгаар, нэгдүгээр сарын 2-нд Алтайн уулархаг нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Хүйтний эрч бага зэрэг суларч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -34…-39 градус, өдөртөө -20…-25 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -28…-33 градус, өдөртөө -15…-20 градус байна.

Харин говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг болон цас багатай газраар шөнөдөө -14…-19 градус, өдөртөө -4…-9 градус, бусад нутгаар шөнөдөө -21…-26 градус, өдөртөө -10…-15 градус хүйтэн байна.

Арванхоёрдугаар сарын 31-нээс нутгийн хойд хэсгээр, нэгдүгээр сарын 1-нд нутгийн зүүн хагаст хүйтний эрч бага зэрэг чангарна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж