БНСУ: Умардын дроныг эсэргүүцэх 440 сая долларын төлөвлөгөө гаргав

Хуучирсан мэдээ: 2022.12.29-нд нийтлэгдсэн

БНСУ: Умардын дроныг эсэргүүцэх 440 сая долларын төлөвлөгөө гаргав

БНСУ: Умардын дроныг эсэргүүцэх 440 сая долларын төлөвлөгөө гаргав

Өмнөд Солонгос улс Умардын нисгэгчгүй онгоцноос өөрсдийгөө хамгаалахын тулд 441 сая ам.доллар буюу 560 тэрбум вон зарцуулахаар төлөвлөжээ. Хойд Солонгосын таван нисгэгчгүй онгоц өнгөрсөн Даваа гаригт Өмнөдийн агаарын орон зайд нэвтэрсэн тул Сөүлээс сөнөөгч онгоцууд болон нисдэг тэргүүдээ илгээхэд хүрсэн. Гэвч Өмнөдийнхөн нэг ч нисгэгчгүй онгоцыг буулган авч чадаагүй тул Ерөнхийлөгч Юн Сук Ёл ууртай мэдэгдэл хийжээ. Олон цагаар Өмнөд Солонгосын дээгүүр ниссэн нисгэгчгүй онгоцуудыг буулгаж авч чадаагүй гэж тэр цэргийнхнийг шүүмжилсэн. Нисгэгчгүй онгоцууд хэтэрхий жижиг байсан тул сөнөөж чадаагүй гэж армийнхан мэдэгджээ.

БНСУ хариу арга хэмжээ болгож өнгөрсөн Даваа гаригт гурван цагийн турш Хойд Солонгосын дээгүүр нисгэгчгүй онгоц нисгэсэн юм. Энэ үйлдэл хурцадмал байдал үүсгэх эрсдэлтэй байсныг БНСУ-ын Батлан хамгаалахын сайд Ли Жонг Суп хэлэв.

Шинэ танилцуулсан төсвийн дагуу БНСУ 2027 он хүртэл нийтдээ 261 тэрбум ам.долларыг батлан хамгаалахын салбарт зарцуулна. Ингэхдээ жилд дунджаар 6.8 хувиар төсвөө өсгөхөөр зорьж байна. Энэ хүрээнд нисгэгчгүй онгоцны хүчин чадлаа гурван эскадриль болгохоор төлөвлөжээ. Түүнчлэн илүү олон радарт үл үзэгдэх тийрэлтэт онгоц, шумбагч онгоц худалдан авч, пуужин сөнөөх системийн хөгжүүлэлтээ урагшлуулахаар зорьж байна.

Эх сурвалж: AL JAZEERA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
3
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж