Таны сэтгэлийг хайлуулах 150 секунд нэрээр Хөвсгөлийн цаатан хүү, буга хоёрын сэтгэл хөдлөм түүхийг харуулсан "Юнител"-ийн шинэ жилийн видеог дэлхийн нэр хүнд бүхий томоохон брэндүүдийн алдартай видеонууд ордог “Ads of the world” сайт дээр онцлох хэсэгт байршуулжээ. Хэзээний л маркетинг сайтай "Юнител"-ийнхэн энэ удаад ч сүлжээний өргөтгөл хийлээ гэж зүгээр хэлэхийн оронд алс хол байгаа тайгад ид шидтэй буга төрж, буганы ид шидээр Монгол Улс нийтээрээ сүлжээтэй боллоо гэж төлөөлүүлж хэлсэн байна. Бас болоогүй тэр буга нь хаа сайгүй явж байгаа сурагтай. Сэнтралын гацуурын хажууд, инстаграмын филтер, стикерээр, харилцагчийн бэлгэнд бүр ажилтнуудынх нь толгой дээр хүртэл харагдсан.
Монголд анх удаа реклам хэрнээ хүний сэтгэлийг хөдөлгөсөн түүх, 3D график хийцлэлтэй, богино хэмжээний кино ч гэмээр айхтар видео хийснийг нь ийнхүү гадна, дотны сайтууд олж хараад, онцлоод эхэлсэн байна. Өөр энэ мэт бидний сайн мэддэг Yahoo хүртэл энэ тухай бичсэн байна лээ.
За тэгээд "Юнител"-ийн цаа буга хаа сайгүй сүлжээ авчирсан болохоор шинэ оноор хайртай хүмүүс рүүгээ яриад мэнд хүргээрэй. Түрүүлж алхах юм аа!
Холбоотой мэдээ