Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд цол, одон медаль гардууллаа

Хуучирсан мэдээ: 2022.12.29-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд цол, одон медаль гардууллаа

Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд цол, одон медаль гардууллаа

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 111 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч төрийн дээд цол, одон, медаль гардуулж байна. Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор зургаан хүн шагнууллаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргэн мандуулсны 111 жилийн ойг тохиолдуулан эрхэлсэн ажил, салбартаа олон жил үр бүтээлтэй ажиллаж, онцгой амжилт гарган, эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж буй хүмүүсийг төрийн одон медалиар шагнал гардуулах ёслол Төрийн ордонд болж байна.

Сүхбаатарын одонгоор:

  • Оюутолгой ХК-ийн зөвлөх Булгаагийн Алтангэрэл

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор:

  • "Монголиан Транс Ложистик" ХХК-ийн замын албаны дарга Сүхбаатарын Батболд
  • "Монголиан Транс Ложистик" ХХК-ийн замын албаны дарга Балжиннямын Батсайхан
  • Монголын хонхтой бөмбөгийн холбооны ерөнхийлөгч Ядмаагийн Батцэцэг
  • Шинжлэх ухааны академийн хэл зохиолын хүрээлэнгийн захирал Жанцангийн Бат-Ирээдүй
  • Төв аймгийн ЗДТГ-ын дэргэдэх статистикийн хэлтсийн дарга Жүгдэрийн Отгончулуун
  • Чөлөөт уран бүтээлч Дондовын Ариунболд

 Алтангадас одонгоор:

Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн Эрчимт эмчилгээний тасгийн эрхлэгч, эмч Баатарын Оюунчимэг

"Улаанбаатар дулааны сүлжээ" ТӨХК-ийн ахлах инженер Бямбасүрэнгийн Эрдэнэчимэг

"Монцемент" ХХК-ийн Үйл ажиллагаа эрхэлсэн захирал Цэрэнпилийн Халиун нар хүртлээ. Төрийн ордонд шагнал гардуулах үйл ажиллагаа үргэлжилж байна.

Б.НАРАНГОО

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ТэнэглэлТэнэглэл
7
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж