Тойм: Үндсэн хууль ба үнэмлэхүй олонхын зовлон

Хуучирсан мэдээ: 2022.12.29-нд нийтлэгдсэн

Тойм: Үндсэн хууль ба үнэмлэхүй олонхын зовлон

Тойм: Үндсэн хууль ба үнэмлэхүй олонхын зовлон

“NEWS” агентлаг 2022 онд Монгол Улсад өрнөсөн “Оны онцлох үйл явдал”-ыг нэрлэж байна.

Ердөө гурван жилийн өмнө эцэг хуульд "гар дүрсэн" эрх баригчд улирч буй 2022 онд дээлээ давхарлах зорилгоор Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг маш богинохон хугацаанд хийсэн нь Үндсэн хуулийн хямралд дуудав. Тодруулбал, өнгөрсөн наймдугаар сард Үндсэн хуулийн Цэцэд нэр бүхий гишүүд /ХҮН-ын Т.Доржханд, АН-ын Ш.Адьшаа/ гомдол гаргаж, “давхар дээл”-ийн асуудал Үндсэн хууль зөрчсөн гэснийг Цэцийн Их суудлын хуралдаанаар шийдвэрлэж, Үндсэн хууль зөрчсөн гэсэн шийдвэр гаргасан юм.

Үндсэн хуульд 2019 онд нэмэлт, өөрлөлт оруулахдаа Засгийн газрын гишүүдийн Ерөнхий сайдаас гадна дөрөв нь УИХ-ын гишүүн байж болно гэсэн заалтыг оруулж байсан юм. Засгийн газрын сайд нь нар илүү мэргэжлийн байх ёстой гэж үзсэн учраас ийм өөрчлөлтийг хийсэн. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа дахин найман жил гар хүрэхгүй байх хуулийн зохицуулалттай боловч эрх баригчид Үндсэн хуулийн Цэцийн Их суудлын хуралдаанаар шийдвэр гаргуулсан. Цэцийн Их суудлын хуралдааны шийдвэр эцсийн байдаг учраас түүнийг УИХ хүлээж авч, холбогдох хуульдаа өөрчлөлт оруулахаас өөр аргагүй нөхцөлийг өөрсдөдөө бий болгосон юм, эрх баригчид.

МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын дан дээлтэй сайд нар хүч дутаж, УИХ-ын гишүүдээс давхар дээлтэй болох гэсэн хүсэл нь Засгийн газраа огцруулах хэмжээнд хүрсэн учраас ийн Үндсэн хуулийн Цэцэд МАН-ын “гар хөл” болсон гишүүд гомдол гаргасан. МАН-ын дарга, эрх баригчдын хүслийг гүйцээж Цэц дүгнэлтээ гаргаж, УИХ ч яаравчлан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан.  Ингэснээр Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрынхаа бүтцэд өөрчлөлт оруулах эрхтэй болж, “давхар дээл”-тэй болох үнэмлэхүйн олонхийн зовлонгоосоо ангижирсан юм. Үндсэн хуулийн Цэцээр хүссэн шийдвэрээ гаргуулж, Л.Оюун-Эрдэнийн танхим 14 “давхар дээл”-тэй сайдтай болсон юм.

Үндсэндээ гурван жилийн дотор эрх баригч МАН хоёр ч удаа Үндсэн хуульд гар хүрсэн. Гэхдээ тэд одоо дахиад л Үндсэн хуульд өөрчлөлт оруулахаар “зэхэж” байна. Тиймээс ч Зөвлөлдөх санал асуулга явуулах хуулиа УИХ-аар батлуулж, шинэ оны босгон дээр Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах уу эсвэл шинээр Үндсэн хуулиа батлах уу гэдгээ тодорхой болгох нь. Энэ удаад тогтолцооны өөрчлөлтөө яг хийнэ гэж МАН-ын дарга, Л.Оюун-Эрдэнэ “амлаж” буй. Жинхэнэ утгаараа тогтолцооны өөрчлөлт хийж, сонгодог парламентын тогтолцоогоо өөрчилж чадвал энэ удаагийн Үндсэн хуулийн өөрчлөлт ирээдүйд олон ач холбогдолтой болно. Харин олонхын дарга Л.Оюун-Эрдэнэ Цэцээр, “гар хөл” болсон гишүүдээрээ өргөл барьц барьж байгаа мэт өөрчлөлт хийвэл түүхэнд биш хананд зураг нь мөнхрөх болов уу.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж