Ирэх оноос цалингийн орлогоос хамааран шаталсан татвар төлнө

Хуучирсан мэдээ: 2022.12.29-нд нийтлэгдсэн

Ирэх оноос цалингийн орлогоос хамааран шаталсан татвар төлнө

Ирэх оноос цалингийн орлогоос хамааран шаталсан татвар төлнө

Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн нэмэлт өөрчлөлт 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөгдөнө. Уг өөрчлөлтөөр иргэдийн цалингийн орлогоос шаталсан татвар авна. Энэ нь сарын 10 сая төгрөгөөс дээш цалингийн орлоготой иргэдэд хамаарах юм. Цалингийн орлогоос авах шаталсан татварыг дараах байдлаар суутгана. Үүнд:

0-10 сая төгрөгийн орлоготой иргэд 10 хувь

10-15 сая төгрөгийн орлоготой иргэд 15 хувь

15-20 сая төгрөгийн орлоготой бол 20 хувийн татвар.

Өнгөрсөн оны хувь хүний орлогын албан татварын нэгтгэсэн тайлангаас харахад цалин, түүнтэй адилтгах орлого олсон 817,238 иргэнээс 99.9 хувь нь 10 сая төгрөгөөс доош татвар ногдуулан, цалингийн орлоготой байгаа тул уг хуулийн өөрчлөлт нийт цалин орлого бүхий иргэдийн 0.1 хувьд нөлөөлөхөөр байгаа юм.

Дэлхийн 150 орчим улсад энэ тогтолцоог хэрэгжүүлж байна. Манайх шиг, татварын нэг шатлалтай улс цөөн, 10-аад улс л бий. Илүү боломжтой хэсэг нь боломжгүй хэсгээ дэмжих,  орлогын тэгш бус байдлыг бууруулахад чиглэсэн тогтолцоонд шилжиж, энэ татварыг нэвтрүүлэв.

Дэлхий нийтээр мөрдөж буй шинэчлэлийг нэвтрүүлэх нь зөв гэж эрх баригчид үзсэн. Ирэх оны төсвийн орлогод энэ шинэчлэлийн нөлөө бага. Нэг сард арван сая төгрөгөөс дээш цалинтай иргэн 1300 орчим бий. 10-15 сая хүртэл төгрөгийн цалингийн орлоготой бол давсан хэсгээсээ 15 хувь, 15-аас дээш сая төгрөгөөс дээш цалинтай бол давсан хэсгээсээ 20 хувийн  ХХОАТ төлнө. Жишээ нь, 14 сая төгрөгийн цалинтай хүн 10  саядаа 10 хувийн татвар төлнө. Үлдсэн 4 сая төгрөгтөө 15 хувийн татвар төлнө. Олон нийтэд  цалингийн нийт хэмжээнээсээ 15 эсвэл 20 хувийн татвар төлөх нь гэсэн буруу ойлголт байх шиг байсан. Энэ татвараас улсын төсөвт нийт 8 тэрбум төгрөг төвлөрнө.

Б.НАРАНГОО

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ТэнэглэлТэнэглэл
7
БурууБуруу
2
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж