News агентлаг 2022.12.29-ний өдөр болох үйл явдлын товч мэдээллийг хүргэж байна.
10.00 ЦАГТ:
-Төрийн ордонд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 111 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардуулна.
-Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 111 жилийн ойд зориулсан үйл ажиллагаа тусгай хөтөлбөрөөр Богд хааны ордонд музейд болно.
–“Интерном” кафед “Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн хэрэгжилт” сэдвээр Татварын ерөнхий газрын дарга Б.Заяабал, тус газрын Том татвар төлөгчдийн газрын дарга С.Төгсжаргал нар сэтгүүлчидтэй уулзана.
11.40 ЦАГТ:
“Олноо өргөгдсөн Монгол Улс-1911 он: Нийслэл хүрээ” үзэсгэлэнгийн нээлт болно.
Холбоотой мэдээ