О.Хангай аварга өвдөг шороодлоо

Хуучирсан мэдээ: 2022.12.29-нд нийтлэгдсэн

О.Хангай аварга өвдөг шороодлоо

О.Хангай аварга өвдөг шороодлоо

НЭМЭЛТ:

Улсын аварга О.Хангайгийн Ерөнхийлөгчийн цомд түрүүлэх хүсэл нэг жилээр хойшиллоо. Түүнийг хоёрын даваанд аймгийн арслан Б.Өсөхбаяр давлаа. Увсын Тэс сумын харьяат Б.Өсөхбаяр нэгийн даваанд улсын заан Б.Серикийг давсан билээ.

Хоёрын даваанд мөн улсын заан Б.Батмөнх, улсын харцага Н.Золбоо, Н.Батзаяа, Х.Гантулга, Ш.Пүрэвгарьд нар өвдөг шорооджээ.


Нэгийн даваа сонирхолтой боллоо. Аймгийн арслан Б.Өсөхбаяр улсын заан Б.Серикийг, аймгийн арслан Х.Очирхуяг улсын харцага Б.Зоригтбаатарыг, аймгийн арслан Д.Ням-Очир улсын харцага Д.Ням-Очирыг зэрэг шөвгөрнө, түрүүлнэ гэсэн бөхчүүдийг өвдөг шороодуулав.

Мөн улсын харцага Ц.Мөнхбаяр, улсын начин Н.Мустафа, Б.Сангисүрэн, Д.Амарсайхан, Б.Хишигбаатар, Д.Цэрэнтогтох, Э.Сумъяабат тэргүүтэй бөхчүүд барилдаанаа өндөрлүүлжээ.


Ерөнхийлөгчийн цомын барилдааны нэгийн даваа эхэллээ. Энэ даваанд улсын арслан Р.Пүрэвдагва, улсын заан Б.Серик, улсын харцага Ш.Уламбаяр, Б.Зоригтбаатар, А.Цацабшир, Т.Баасанхүү, Л.Лха-Очир тэргүүтэй улсын цолтнууд өвдөг шороодлоо.


Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 111 жилийн ойд зориулсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх өндөр чансаатай, шилдэг 128 бөхийн барилдаан өнөөдөр /2022.12.29/ Монгол бөхийн өргөөнд болно.

Өнөөдрийн барилдаанд зодоглохоор улсын аварга П.Бүрэнтөгс, О.Хангай, улсын арслан Б.Орхонбаяр, Р.Пүрэвдагва, улсын заан Б.Пүрэвсайхан, Б.Батмөнх, Д.Анар, Б.Серик, улсын харцага Ш.Уламбаяр, Н.Золбоо, Б.Зоригтбаатар, А.Цацабшир, Н.Батзаяа, Т.Баасанхүү, Л.Лха-Очир, Х.Гантулга, Б.Цэдэнсодном, Ш.Пүрэвгарьд, Ц.Мөнхбаяр, Г.Бадрах, Ц.Бямба-Отгон, улсын начин Л.Цэрэнтогтох, Ч.Батчулуун, Н.Мустафа тэргүүтэй 128 бөх бүртгүүлжээ.

Онцлох үйл явдал гэвэл улсын арслан Б.Орхонбаяр наадмаас хойш анх удаагаа шинэ цолтойгоо барилдах гэж байна. Түүний хувьд гарын бэртлийн улмаас барилдаагүй байсан билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХахаХаха
6
ТэнэглэлТэнэглэл
3
ХөөрхөнХөөрхөн
3
ГайхмаарГайхмаар
3
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
2
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж