Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар байгуулав

Хуучирсан мэдээ: 2022.12.29-нд нийтлэгдсэн

Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар байгуулав

Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар байгуулав

Засгийн газрын хуралдаанаар Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын эрхлэх асуудлын хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар байгуулах шийдвэр гаргав.
Аймаг, нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа үйлчилгээний нэгдсэн төвүүдийн чиг үүрэгтэй төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын чиг үүргийг давхардуулахгүй байх үүднээс төрийн үйлчилгээний нэгдсэн төвүүдийг удирдлага, зохион байгуулалт, сургалтаар хангаж, үйлчилгээний стандартын шаардлага мөрдүүлэн, нэгдсэн систем нэвтрүүлж ажиллахыг Цахим хөгжил, харилцаа холбооны сайдад даалгав.
Аймаг тус бүрт холбогдох төрийн байгууллагын үйлчилгээг хариуцан ажиллаж байгаа таван албан хаагч, нийт 105 албан хаагчийг тус газарт шилжүүлэх юм.

Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар байгуулагдсанаар нийслэлийн зургаан үйлчилгээний нэгдсэн төв, нийслэл дэх 59 төрийн үйлчилгээний цэг, 21 аймгийн үйлчилгээний нэгдсэн төв, 309 сум суурин газар нийт 395 цэгээр дамжуулан аймаг, сумдад салбар нэгжгүй төрийн захиргааны байгууллагын болон бусад төрийн байгууллагын үйлчилгээг хүн, хуулийн этгээдэд хүртээмжтэй хүргэх үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, иргэн төвтэй нэг цонхны үйлчилгээ үзүүлэн төрийн үйлчилгээг түргэн, шуурхай хүргэх нөхцөл бүрдэх юм.

Д.ТУЯА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж