Оросын Сбербанк Хятадад нээгдэнэ

Хуучирсан мэдээ: 2022.12.29-нд нийтлэгдсэн

Оросын Сбербанк Хятадад нээгдэнэ

Оросын Сбербанк Хятадад нээгдэнэ

ОХУ-ын хамгийн том банк Сбербанк 2023 оны эцэс гэхэд Хятадад салбараа нээхээр төлөвлөж байна. “Бид 2023 оны эцэс гэхэд Хятадад салбараа нээх боломжтой болно гэж найдаж байна. Ихэвчлэн нэг жил хагасаас хоёр жил зарцуулдаг ч 2023 оны эцэс гэхэд амжих байх” гэж Сбербанкны Гүйцэтгэх зөвлөлийн нэгдүгээр орлогч дарга Александр Ведяхин хэлжээ.

Сбербанк энэ асуудлаар Хятадын Төв банктай идэвхтэй ярилцаж байна. Хятадын талаас асуудалд маш хянамгай хандаж, олон тооны баримт бичиг шаардлагатай болж байгааг Ведяхин онцлов.

Сбербанк нь Хятадын “UnionPay” төлбөрийн картын системд хэдийнэ холбогдсон. ОХУ-д ам.доллар, еврогийн оронд ирэх онд Хятадын юань, Арабын нэгдсэн Эмиратын дирхам гол гадаад валют болж магадгүй гэдгийг тус улсын Сангийн дэд сайд Алексей Моисеев хэлсэн. Хятадын юань ойрын ирээдүйд Москвагийн биржийн арилжааны тэргүүлэгч валют болж магадгүй гэж Сбербанк үзэж байна.

Хятад, Орос хоёр улсын худалдаа энэ онд 160 тэрбум ам.долларт хүрч, 2022 оноос 32 хувиар өсчээ. Энэ худалдаанд юанийн эзлэх хувь 2021 онд гурван хувь байсан бол энэ онд 10-12 хувьтай байна. Цаашилбал, ирэх онд 20 хувиас ч давж болзошгүй байна.

Эх сурвалж: CHINA BRIEFING

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж