Орос цэргүүд бэлгийн эсээ үнэгүй хадгалуулна

Хуучирсан мэдээ: 2022.12.29-нд нийтлэгдсэн

Орос цэргүүд бэлгийн эсээ үнэгүй хадгалуулна

Орос цэргүүд бэлгийн эсээ үнэгүй хадгалуулна

Украин дахь дайнд дуудагдсан орос цэргүүд бэлгийн эсээ үрийн банкинд үнэ төлбөргүй хадгалуулах боломжтой гэж тус улсын Хуульчдын холбооны тэргүүн Игорь Трунов хэллээ. Цэргүүдийн бэлгийн эсийг үнэ төлбөргүй хадгалах, эрүүл мэндийн албан журмын даатгалд өөрчлөлт оруулах гэсэн хүсэлтүүдэд нь Эрүүл мэндийн яам зөвшөөрсөн хариу өгсөн гэв. Тодруулбал, 2022-2024 онд цэргийн тусгай ажиллагаанд дайчлагдсан эрчүүд үр хөврөлөө үнэ төлбөргүй хадгалуулахад зориулж холбооны төсвөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх боломжтой болжээ.

ОХУ хоёрдугаар сард 200 мянган цэрэгтэй Украин руу довтолж байв. Довтолгоо удаа дараалан бүтэлгүйтсээр есдүгээр сард дахин 300 мянган нөөц цэрэг дайчилсан. Уг дайчилгааны зарлангаас хойш эрчүүд үр тогтоох эмнэлэгт хандах нь олширчээ. Мөн хөлдөөсөн эр бэлгийн эсийг эхнэр нь хэрэглэх боломжтой байх хууль ёсны зохицуулалтыг хөөцөлдөж эхэлсэн байна. Мэдээж ингэснээр тэд дайны талбарт нас барсан тохиолдолд үр удмаа үлдээх боломжтой болно гэсэн үг юм.

Эмнэлгийн ажилтны мэдээлснээр цэрэг татлагад дуудагдсан эрчүүдээс гадна Оросыг орхин явахаар төлөвлөсөн дүрвэгсэд ч ханддаг байжээ.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХахаХаха
3
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж