130 саяын авлигын хэргийн шүүх хурлыг хойшлууллаа | News.MN

130 саяын авлигын хэргийн шүүх хурлыг хойшлууллаа

Хуучирсан мэдээ: 2010.03.17-нд нийтлэгдсэн

130 саяын авлигын хэргийн шүүх хурлыг хойшлууллаа

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийнхэн Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын дэд дарга  Ц.Ганболдод эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан. Түүнийг БНХАУ-аас ажилчин оруулж ирсэн “Сүрэг агт” ХХК-ийн удирдлагад ажлын байрны төлбөрөөс чөлөөлж өгнө гэж хэлээд 130 сая төгрөг авлигад авсан хэрэгт шалгасан. Шүүх хуралд Ц.Ганболдоос гадна “Сүрэг агт” ХХК-ийн ерөнхий захирал БНХАУ-ын иргэн Зао Ки Конг, гүйцэтгэх захирал Тай Ян Жин,  Н.Лхамсүрэн нар шүүгдэгчээр оролцсон. Чингэлтэй дүүргийн шүүхэд өнөөдөр 10.00 цагт эхэлсэн шүүх хурлыг шүүгч Б.Цогт даргалсан бөгөөд нарийн бичгийн дарга ирцийг танилцуулахад шүүгдэгч Ц.Ганболдын өмгөөлөгч хүндэтгэх шалтгааны улмаас шүүх хуралд ирэх боломжгүй гэдгээ урьдчилж мэдэгдсэн гэв. Тиймээс шүүх бүрэлдэхүүн хэлэлцээд шүүх хурлыг энэ сарын 30-ны 11.00 цагт хийхээр боллоо.
Х.Хангал
авлига

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж