Монголбанкны Мөнгөний бодлогын хороо бодлогын хүүг нэг нэгж хувиар нэмэгдүүлэх шийдвэр гаргасан. Үүнтэй холбогдуулан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуунаас бодлогын хүү нэмэгдсэнээр малчдад зээл олдох эсэх талаар байр суурийг нь сонирхлоо.
Тэрбээр “Энэ жил Эмээлтийн махны үйлдвэрийг хаасны улмаас Хятад руу дулааны аргаар боловсруулсан мах экспортод гарахаа больсон. Тавдугаар сараас экспорт хойш зогсч, аравдугаар сараас эхлэн идэвхжиж, өдөр өдрөөр өсч байна. Цаашдаа зөвхөн Хятад гэхгүй, Арабын орнууд Узбекстан, Казакстан гээд улсууд руу экспортоо нэмэгдүүлнэ. Мах экспортод сайн гарснаар дагаад мал махны үнэ, малчдын орлого нэмэгдэнэ. Ялангуяа 2023 оныг өөдрөгөөр харж байна.
Энэ онд банкны реформ, хяналт шалгалттай холбоотойгоор банкууд зээлээ хумьсан. Гэхдээ банкууд оршин тогтнохын тулд зээлээ удаан хумьж чадахгүй. Тиймээс 2023 онд банкууд үйлдвэрлэгчийг дэмжсэн бодлого явуулах байх гэсэн ерөнхий чигтэй байгааг Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн сая надтай уулзах үеэрээ мэдээлсэн” гэв.
Холбоотой мэдээ