“Монголросцветмет” ТӨҮГ үйлчилгээ үзүүлсэн ААН-үүдийг хохироож байна

Хуучирсан мэдээ: 2022.12.28-нд нийтлэгдсэн

“Монголросцветмет” ТӨҮГ үйлчилгээ үзүүлсэн ААН-үүдийг хохироож байна

“Монголросцветмет” ТӨҮГ үйлчилгээ үзүүлсэн ААН-үүдийг хохироож байна

Монгол Улсад цар тахал, геополитикийн нөхцөл байдлын улмаас аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа хумигдаж, дийлэнх нь хаалгаа барихад ойрхон байгаа нь нууц биш. “Дайран дээр давс” гэгчээр ажил үйлчилгээ гүйцэтгэсэн төлбөрийг нь цаг хугацаанд өгөөгүйн улмаас хохирч буй аж ахуйн нэгж, компаниудын тоо нэмэгдсээр байгаа аж. Тэдгээр аж ахуйн нэгжүүдийн авлага төрийн хэмнэлтийн тухай хуультай огт хамааралгүй, төлөвлөгөөт төсөвт өртөгтэй хийгдсэн ажил үйлчилгээний төлбөрүүд юм байна.

Монгол Улсын экспортын чадавхийг нэмэгдүүлэх зорилготой байгуулагдан, эдүгээ 45 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж буй тус байгууллага цар тахал, дайны нөлөөгөөр хүндрэлд орсон уу гэвэл үгүй байна. Шилэн дансны мэдээллээс нь харахад, “Монголросцветмет” ТӨҮГ-ын дансаар 2022 оны эхний өдрөөс арванхоёрдугаар сарын 1-ний өдрийг хүртэл гүйлгээ хийгджээ. Гэвч аж ахуйн нэгжүүд, туслан гүйцэтгэгч компаниудын үйлчилгээ үзүүлсэн 5-10 сая төгрөгийн төлбөрийг гурван сараас жил хүртэлх хугацаагаар өгөлгүй хүлээлгэж, хохироож байгаа аж.

Харин "Монголросцветмет" ТӨҮГ-аас Б.Чулуунбаатар захиралтай “Моннис групп” ХХК руу 30, 40 тэрбум төгрөгийн гүйлгээ хийгдсэн байна. Хохирсон аж ахуйн нэгж, компаниудын төлөөллүүд хэлэхдээ “Монголросцветмет” ТӨҮГ-ын дарга Б.Мөнхбат нь “Моннис групп” ХХК-ийн ерөнхийлөгч Б.Чулуунбаатартай "ашиг сонирхол" нэгтэй найзууд. Тийм учраас бусад аж ахуйн нэгжүүдийг хохироож, найзынхаа компани руу их хэмжээний мөнгө шилжүүлдэг” гэж хардаж буйгаа илэрхийлэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж