ХААН Банкийг “Оны шилдэг ААН”, “Компанийн нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч оны онцлох ААН”-ээр тодрууллаа

Хуучирсан мэдээ: 2022.12.28-нд нийтлэгдсэн

ХААН Банкийг “Оны шилдэг ААН”, “Компанийн нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч оны онцлох ААН”-ээр тодрууллаа

ХААН Банкийг “Оны шилдэг ААН”, “Компанийн нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч оны онцлох ААН”-ээр тодрууллаа

Бизнесийн салбарын нэр хүнд, үнэ цэнийг тодорхойлж ирсэн “Entrepreneur-2022” Меркури цом гардуулах ёслол хүндэтгэлийн арга хэмжээ өчигдөр болж, ХААН Банк “Оны шилдэг аж ахуйн нэгж”, “Компанийн нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч оны онцлох ААН”-ээр тус тус тодорч, мөнгө, хүрэл Меркури цом хүртлээ.

Монгол Улсын нийгэм эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулж, салбартаа өндөр амжилт гаргасан оны онцлох аж ахуйн нэгжүүдийг шалгаруулан өргөмжилдөг тус арга хэмжээг МҮХАҮТ-аас 25 дахь жилдээ зохион байгуулж буй бөгөөд ХААН Банкны хувьд 9 дэх жилдээ ийнхүү оны шилдэг 10 байгууллагын нэг болсон бол нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч оны онцлох байгууллагаар гурав дахь удаагаа шалгараад буй.

ХААН Банкны нийт актив 13.6 их наяд, зээлийн багц 7.9 их наяд, татан төвлөрүүлсэн хөрөнгө 11.4 их наяд төгрөгт хүрсэн нь салбартаа тэргүүлсэн үзүүлэлт төдийгүй банкны системийн гуравны нэгийг дангаар бүрдүүлж буй амжилтаар 2023 онтой золгож байна.

Харилцагчдадаа банк, санхүүгийн үйлчилгээг зайнаас түргэн шуурхай, хүртээмжтэй, тасралтгүй хүргэх зорилгоор цахим бүтээгдэхүүн үйлчилгээнийхээ нэр төрлийг нэмэгдүүлж, чанар, хүртээмжийг сайжруулах ажлыг шат дараатай тогтмол хийж буй. Тухайлбал, 2022 онд ХААН Банк зээлийн үйлчилгээгээ илүү хялбаршуулж онлайнаар хадгаламж барьцаалсан зээл олгодог болсноос гадна хэрэглээний зээлүүдээ бүрэн цахимжуулаад байна. Түүнчлэн баримт бичгийг цахимаар хүлээн авах үйлчилгээг Монголдоо анх удаа нэвтрүүлээд буй.

Цар тахлын дараах эдийн засгийн сэргэлт удаан байгаа ч бид нийгмийн хариуцлагын төсөл хөтөлбөрүүдээ үргэлжлүүлж, нийгэм, эдийн засаг, хүүхэд залуусын боловсрол, нийтийн эрүүл мэнд, Монгол Улсын ирээдүйн сайн сайхны төлөө хувь нэмрээ оруулсаар байна. 2021 онд аймаг бүрт байгуулж өгсөн 3×3 сагсан бөмбөгийн талбайд ХААН Банкны нэрэмжит 3х3 сагсан бөмбөгийн тэмцээнийг амжилттай зохион байгуулж хүүхэд залуусыг чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх орчин бүрдүүлэх, тэдний хувь хүний хөгжлийг дэмжин ажиллалаа. Түүнчлэн ХААН Банк Сан 2022 онд залуусын боловсролд чиглэсэн Rise хөтөлбөр, “Залуу эрдэмтэн” хөтөлбөр, багшийн хөрвөх хөтөлбөр, шинэ оюутны тэтгэлэгт хөтөлбөр, олон нийтийн эрүүл мэндэд зориулж “Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”,  “Эмэгтэйчүүдийг дэмжих хөгжлийн хөтөлбөр” зэрэг нийт 16 төсөл хөтөлбөрийг  1.6 тэрбум төгрөгөөр санхүүжүүлэн ажиллалаа.

Хамтын өсөлт төгөлдөр – ХААН Банк

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж