Тайвань цэргийн албаны хугацаагаа сунгав

Хуучирсан мэдээ: 2022.12.29-нд нийтлэгдсэн

Тайвань цэргийн албаны хугацаагаа сунгав

Тайвань цэргийн албаны хугацаагаа сунгав

Тайванийн Ерөнхийлөгч Цай Ин Вэн "Цэргийн алба дөрвөн сарын хугацаатай байдгийг нэг жил болгож сунгана" гэж мэдэгдэв. Мөн тэрбээр Бээжингээс дайралт хийсэн тохиолдолд Тайванийн хамгаалалтыг бэхжүүлэх шинэ төлөвлөгөөгөө зарлажээ. Арлын одоогийн батлан хамгаалах систем нь дэлхийн хамгийн дэвшилтэт армитай Хятад улсын түрэмгийллийг сөрөн зогсоход хангалттай бус гэж Тайвань үзэж байна. Хугацаат цэргийн алба хаагчид АНУ болон бусад дэвшилтэт армиас зарим элементийг зээлж, илүү эрчимтэй сургалтад хамрагдах аж.

Тайванийн хугацаат цэргийн алба хаагчид 1990-ээд он хүртэл гурван жил алба хаадаг байжээ. Энэ нь сүүлдээ 10 сар, дөрвөн сар болон богиноссон байна. Нэг жилийн цэргийн алба 2024 оны нэгдүгээр сараас хэрэгжиж эхлэх ажээ.

Цай Ин Вэн “Хэн ч дайныг хүсэхгүй, Тайвань, Тайванийн ард түмэн, олон улсын хамтын нийгэмлэг аль аль нь адилхан. Хятадын цэргийн түрэмгийлэл наймдугаар сард улам бүр илт болсон” гэж хэлэв.

БНХАУ-ын дарга Ши Жиньпин өнгөрсөн аравдугаар сард Коммунист намын их хурлыг нээж үг хэлэхдээ Тайваньтай нэгдэхийн тулд хүч хэрэглэхийг үгүйсгээгүй. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен ч бас Хятад улс Тайванийг өөртөө нэгтгэх нь тооцоолж байснаас ч илүү хурдан хугацаанд хэрэгжиж магадгүй гэж хэлсэн билээ.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж