“Ирэх онд инфляци нэг оронтой тоонд орох боломжтой"

Хуучирсан мэдээ: 2022.12.28-нд нийтлэгдсэн

“Ирэх онд инфляци нэг оронтой тоонд орох боломжтой"

“Ирэх онд инфляци нэг оронтой тоонд орох боломжтой"

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгээс цаг үеийн асуудлаар тодрууллаа.


-Монгол Улсын гадаад валютын нөөцийн талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Энэ оны хоёрдугаар сард олон улсын хурцадмал нөхцөл байдлын улмаас гадаад валютын нөөц огцом буурч 2.3 тэрбум ам.долларт хүрч байсан бол сүүлийн хоёр, тогтворжиж 2.8 тэрбум ам.долларт хүрсэн бол өнөөдрийн байдлаар 2.9 тэрбум ам.долларын нөөцтэй байна.

-Хил гаалийн гацаа эхнээсээ тайлагдаж эхэллээ. Ингэснээр ирэх онд инфляци буурах уу?

Арваннэгдүгээр сарын байдлаар инфляци 14.5 хувьтай байсан. Монголбанкны зүгээс инфляци 13.8 хувь болж буурах болов уу гэсэн хүлээлттэй байсан ч  гурилын үнэ өссөнтэй холбогдуулаад инфляци нэмэгдсэн. Нэг  бүтээгдэхүүнээс шалтгаалж буй учраас тогтвортой байх магадлал өндөр байна. Монголбанкны зүгээс ирэх онд инфляцийг нэг оронтой тоонд орох боломжтой гэсэн төсөөллийг хийсэн. Олон улсад инфляци өндөр байгаа ч зарим улсуудад буурч эхэллээ. АНУ-д инфляци 9.5 хувьд хүрч байсан бол одоо 7.5 хувь болтол буурна гэсэн төсөөлөлтэй байгаа. Харин Монгол Улсын хэрэглээний сагсны 50 гаруй хувь нь импортын бараа учраас импортоор орж ирэх инфляци буурвал тэр хэмжээний ачаалал багасна. Нөгөө талаар тээврийн зардал олон улсын нөхцөл байдлаас шалтгаалан өссөн. Нэг контейнер ачаа 10 мянган ам.доллартай тэнцэж байсан бол өнөөдөр цар тахлын өмнөх түвшин буюу 2000 ам.доллар руу буусан. Иймээс тээврийн зардлууд тодорхой хэмжээгээр хэмнэгдэх нь ээ. Энэ утгаараа инфляцид буух дарамт багасч байна.

-Шадар сайдын зүгээс таныг ипотекийн зээлтэй холбогдуулан 170 тэрбумаар мөнгө угаасан хэрэгт шалгуулна гэдгээ мэдэгдсэн. Энэ талаар та ямар байр суурь илэрхийлэх вэ?

-Шадар сайдаар ахлуулсан ажлын хэсэгт Монголбанк, Сангийн яам зэрэг олон байгууллагын төлөөлөл оролцож шалгалт хийж, шалгалтын дагуу дүгнэлт гарсан. Дүгнэлтэд МИК-иас хоёр компани дээр дүрмийн санд хөрөнгө оруулсан байна гэсэн асуудал яригдаж буй. Энэ нь өөрөө тухайн үеийн хууль тогтоомжоор зөвшөөрөгдсөн. Ялангуяа МИК эрсдэлийн сангийн чөлөөт үлдэгдлийг банкинд хадгаламж хэлбэрээр, нэг бол харилцах хэлбэрээр байрших нь хуулиар зөвшөөрөгдсөн байсан. Сүүлд эрсдэлийн сан, ялангуяа цар тахлын улмаас олон зээлдэгчийн төлбөрийг хойшуулсантай холбогдуулан эрсдэлийн сан багассан. МИК-ийн үндсэн үйл ажиллагаанд алдагдалтай байдал үүсгэж буй учраас энэ хөрөнгийг татах хэрэгтэй гэдэг ажлын хэсгийн дүгнэлт гарсан. 2018 онд хийгдсэн гүйлгээ л дээ. Тухайн үед хууль зүйн талаасаа зөвшөөрөгдсөн байсан тухай асуудал юм.

-Ирэх онд ипотекийн зээлийн олголт хэвийн явагдаж чадах уу?

-110 гаруй мянган иргэн ипотекийн зээл авсан. Үүний 60 гаруй хувь буюу 64 мянган иргэн ипотекийн зээлийг хойшлуулсан. Дээрх зээлдэгч нар ирэх оноос зээлээ төлж эхэлнэ. Үүнтэй холбоотой энэ онд эх үүсвэр хомс байсан. Гэсэн хэдий ч Монголбанк уг хөтөлбөрийг хэвийн хэмжээнд явуулахын тулд 2022 онд 760 гаруй тэрбум төгрөгийн зээлийн эх үүсвэрийг олгосон. Ирэх онд хэвийн хэмжээнд явах боломжтой. Төв банкны тухай хуульд орсон 2018 оны өөрчлөлтөөр ипотекийн зээлийг төв банк явуулахгүй, энэ бол төсвийн шинжтэй арга хэмжээ учраас хориглосон. Тиймээс цар хуулиар зохицуулагдаж байгаа. Гэхдээ цар тахлын хууль энэ оны 31-ны өдөр дуусгавар болох учраас ирэх онд Монголбанк эх үүсвэр гаргах боломжгүй болж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж