Next.mn-ээс Голомт банкны Si брэндийн дебит болон кредит картаар худалдан авалт хийгээд 12%-ийн буцаан олголтоо аваарай.
Голомт банкны Si карттай хэрэглэгч нартаа зориулан зөвхөн Next.mn онлайн дэлгүүрт 12 сарын 12% буцаан олголтын ээлжит урамшууллаа зарлаж байна. Урамшуулал 12-р сарын 26-наас 30-ны өдрийг дуустал үргэлжлэх бөгөөд буцаан олгогдох дээд хэмжээ 200’000₮ байна.
Хэрэглэгч та худалдан авалт хийхдээ Next.mn онлайн дэлгүүрт өөрийн и-мэйл хаягаараа нэвтэрч, 12% Буцаан олголт гэсэн тэмдэглэгээтэй барааг сонгоод худалдан авах товчийг дарж, өөрийн хувийн мэдээлэл, хүргүүлэх хаягаа бичин, төлбөрийн хэрэгсэл сонгох хэсгээс КАРТААР (ГОЛОМТ БАНК) нөхцөлийг сонгож, Si картаараа худалдан авалт хийгээрэй.