АН-ын бүлэг өргөтгөсөн хуралдаан хийж /2022.12.28/ байна. Хуралд эв нэгдлийн ажлын хэсгийн гишүүд оролцож байна. Тухайлбал, тус ажлын хэсгийн дарга Ж.Батсуурь, Сангийн сайд асан С.Баярцогт нар ирж, байр сууриа илэрхийлж байна.
Эргэн сануулбал, өнгөрөгч даваа гаригт АН-ын бүлгийн хурлаар тус ажлын хэсгийг байгуулж буйгаа мэдээлсэн. Бүлгийн дарга О.Цогтгэрэл “Ажлын хэсэг 39 хүний бүрэлдэхүүнтэй, 20 хүний бүрэлдэхүүнтэй зөвлөх баг ажиллана. Уг бүрэлдэхүүнд С.Эрдэнэ, Х.Баттулга, Н.Алтанхуяг нар бүгд багтаж байгаа. Ажлын хэсгийн хуралдаан дээр энэ хүмүүст урилга өгнө.С.Эрдэнэ даргын талаас эмэгтэйчүүдийн болон ахмадын байгууллагын төлөөллүүд ирсэн. Манай талаас ч гэсэн энэ түвшний хүмүүс оролцож байна. Үүсээд байгаа нөхцөл байдалд үнэлэлт өгч, цаашид шаардлагатай арга хэмжээ авна. Ажлын хэсгийн даргаар Ж.Батсуурь гишүүн ажиллана. Бүтэц, бүрэлдэхүүн гээд олон зүйл дээр ойлголцож байгаа” гэх мэдээллийг өгч байсан юм.
Харин АН-ын дарга С.Эрдэнэ өнөөдөр хийсэн мэдэгдэлдээ "Өчигдөр АН-аас Зөвлөлдөх зөвлөл гэхийг байгуулсан мэтээр хэвлэл, мэдээллийн хэрэгслээр мэдээлж байгаа. Ямар нэг ийм шийдвэр гараагүй гэдгийг хэлмээр байна. Өнөөдөр УИХ-д үйл ажиллагаа явуулж байгаа АН-ын бүлэг гэх байгууллага эрх баригчдын тоглоомын бүлэг гэдгийг онцолж хэлмээр байна" гэв.
Холбоотой мэдээ