Үндэсний дээд лиг дэх багуудын шилжилт хөдөлгөөн үргэлжилсээр байна. Энэ удаад лигийн шинэхэн цэрэг Баянгол Харцага баг бүрэлдэхүүндээ Трой Бакстер Жуниор гэх тэсрэлттэй довтлогчийг нэгтэв. Угтаа Трой Бакстер Жуниор М Гарьд багийн нэр дээрээс тоглохоор Монголд ирсэн ч гэнэтийн шалтгаанаар буурь сэлгэжээ.
Өдгөө 26 настай Трой Бакстер Жуниор нь Флорида мужаас гаралтай бөгөөд ахлах сургуульдаа дөрвөн одоор үнэлэгдэж, улмаар NCAA-ийн нэгдүгээр дивизоны “UNLV” нэгджээ. Гэвч талбайд бага минутыг өнгөрүүлж байсан учир сургуулиа сольж, “Florida Gulf Coast”, “Morgan State” зэрэг сургуулиудад тоглож байв. Мөн тэрбээр 2019 оны NBA-ийн драфтад нэрээ өгсөн ч сонгогдож чадаагүй аж.
Дашрамд дуулгахад, Трой Бакстер Жуниор ахлах сургууль болон коллежийн сагсан бөмбөгийн тохолтын тэмцээнд түрүүлсэн анхны тамирчин гэнэ.
NBA-ийн хөгжлийн лигийн багуудаар дамжиж байсан Трой Бакстер сүүлд Доминикан болон Парагвай улсын лигүүдэд тогложээ.
Холбоотой мэдээ