Хятадын Хэнань муж дахь Жэншин Хуанхэ гүүрэн дээр 200 гаруй тээврийн хэрэгсэл хоорондоо мөргөлджээ. Тодруулбал, өнөөдөр /2022.12.28/ өглөө өтгөн манантай байсан тул үзэгдэх орчин хязгаарлагдаж, машинууд ар араасаа мөргөлдөж, давхаралдсан байна. Аврах ажиллагаа багагүй хугацаанд үргэлжилж, хэд хэдэн хүн эмнэлэгт хүргэгджээ. Одоогоор гал унтраах 13 машин, 70 гаруй гал сөнөөгчийн бүрэлдэхүүнтэй аврах анги ажиллаж байна.
Жэншин Хуанхэ нэртэй гүүр нь Шар мөрнийг гаталж, Жэнжоу хотыг Шинсяньтай холбодог.
Маш өтгөн манантай байснаас гадна зам мөстсөн байснаас болж ийнхүү осол гарчээ. Бичлэгээс харахад машинуудын гадна эд ангиуд нь эвдэрч, салсан байв. Одоогоор бэртэж, гэмтсэн хүмүүсийн тоог албан ёсоор гаргаагүй байна. Орон нутгийн цагаар өглөөний 09:30-ийн үед нийт 11 хүнийг гацсан машинаас гаргажээ.
Хэнань мужид өтгөн манан үүссэний улмаас хүний амь эрсэдсэн тохиолдол өмнө нь ч гарч байсан. Тодруулбал, Дачин-Гуанжоу хурдны зам дээр 28 ачааны машин мөргөлдсөнөөр есөн хүн нас барж, 18 хүн шархдаж байжээ.
Эх сурвалж: THE MIRROR
Холбоотой мэдээ