Хотын менежер Д.Ганболдыг давсны асуудлыг шийдвэрлээгүй  тул ажлаас нь чөлөөлжээ

Хуучирсан мэдээ: 2022.12.28-нд нийтлэгдсэн

Хотын менежер Д.Ганболдыг давсны асуудлыг шийдвэрлээгүй  тул ажлаас нь чөлөөлжээ

Хотын менежер Д.Ганболдыг давсны асуудлыг шийдвэрлээгүй  тул ажлаас нь чөлөөлжээ

Давсны санхүүжилтийг өөртөө завшсан Хотын менежерийг ажлаас нь чөлөөлсөн талаар мэдээлэл гарсан. Энэ талаар нийслэлээс тодруулахад, Засгийн газрын 2021 оны арваннэгдүгээр сарын 17-ны хуралдаанаар Улаанбаатар хотын Ерөнхий менежерээр Д.Ганболдыг томилсон.

Түүнийг ажын хариуцлага алдсан, яаралтай үед зохион байгуулалт хийж ажиллаж чадаагүй үндэслэлээр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн.

Нийт нэг тэрбум төгрөгийн давс бодисын тендер зарлах ёстой ч зарлаагүй, зохион байгуулалт хийгээгүй, хугацаа алдсан гэх асуудал үүссэн. Хотын даргын хийх ажилд гол зүйлсийн нэг нь аж ахуйн ажлууд байдаг. Ерөнхий менежер аж ахуйн ажлуудыг явуулах гол үүрэг хүлээдэг хүн. Тийм болохоор хурдтай, зохион байгуулалт сайн байх ёстой” гэв.

Хэдийгээр өнгөн дээрээ ажлын хариуцлага алдсан гэж байгаа ч нийслэл хотын автозамуудад үүссэн халтиргаа гулгааны асуудлыг шийдвэрлэж чадаагүй учир Нийслэлийн ЗДТГ-аас түүнийг ажлаас нь чөлөөлсөн гэдгийг иргэд цахим хуудастаа бичжээ. Учир нь өнгөрсөн Баасан гарит Хотын дарга Д.Сумъяабазар нийслэлийнхэнд үүрэг өгч, яаралтай үед зохион байгуулалт хийж, замуудад давс цацах үүрэг өгсөн. Гэвч хангалттай нөөцгүйгээс эсвэл зохион байгуулалт муутайгаас халтиргаа их байгааг иргэд шүүмжилсэн юм.

УИХ-ын гишүүн асан Д.Ганболдын тухайд 2016-2020 оны парламентад ажиллаж байсан билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХахаХаха
6
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж