Тэтгэврийн зээл тэглэснээс болж, “Эрдэнэс Монгол” өрөнд баригджээ

Хуучирсан мэдээ: 2022.12.28-нд нийтлэгдсэн

Тэтгэврийн зээл тэглэснээс болж, “Эрдэнэс Монгол” өрөнд баригджээ

Тэтгэврийн зээл тэглэснээс болж, “Эрдэнэс Монгол” өрөнд баригджээ

Ахмад настнуудын тэтгэврийн зээлийг тэглэснээс болж, “Эрдэнэс Монгол” компани 930 тэрбум төгрөгийн өртэй болжээ.

Тодруулбал, гурван жилийн өмнө Засгийн газар ахмад настнуудын зургаа хүртэлх сая төгрөгийн зээлийг тэглэхэд 736 тэрбум төгрөг зарцуулсан бол тэтгэврийн зээлгүй ахмадуудад нэг сая төгрөг бэлнээр олгоход 236 тэрбум төгрөг зарцуулсан байдаг. Эдгээрийн санхүүжилтийг Асгат, Салхитын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулж төлнө гэж тооцсон ч чадалгүй өнөөдрийг хүргэжээ.

Энэ асуудал УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн /2022.12.27/ хуралдааны үеэр хөндөгдлөө.

“Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал С.Наранцогт “Тэтгэврийн зээл тэглэхийн тулд гурван бонд гаргасан байдаг. Бондын нийт дүн нь 1 их наяд гаруй болно.

2021 оны есдүгээр сард “Трафигура” компанитай 50 сая ам.долларын урьдчилгаа авч гэрээ байгуулсан байдаг. Гэвч гэрээ нь их асуудалтай. Гэрээ болоод үйл ажиллагаанаасаа “Эрдэнэс-2”, “Эрдэнэс-3” нийтдээ 215.5 тэрбум төгрөг барагдуулсан. 2021 онд 112.2 тэрбум төгрөгийн борлуулалт хийсэн. Эндээс бондын төлбөрийг хийсэн.  “Эрдэнэс Монгол” компанийн хувьд 930 тэрбум төгрөгийн өр төлбөрийг 2024 оноос эхлэн хийх ёстой. Энэ байдлаар компани өр төлбөрөө барагдуулах бололцоогүй нөхцөлд байна. Х.Бадамсүрэн захирлыг явуулж, судлуулсан. Нөхцөл байдалтай танилцахад маш хүнд байгаа. Тиймээс бид үйлдвэрлэлийн үйл ажиллагаан дээр төлөвлөгөө гаргаж, хугацаатай даалгавар өгөхөөр төлөвлөгөө гарган, ТУЗ-д танилцуулахаар бэлтгээд байна” гэсэн юм.

Харин “Эрдэнэс силвер ресурс” компанийн захирал С.Баярмөнх “Эрдэнэс силвер ресурс” компани нь 2019 оны тавдугаар сард байгуулагдсан. УИХ-аас 2020 оны нэгдүгээр сарын 10-нд тогтоол гарч, “Эрдэнэс силвер ресурс” компанийг ААНОАТ, АМНАТ зэргээс чөлөөлөх даалгаврыг Засгийн газарт өгсөн байдаг. Тухайн үедээ энэхүү даалгавар биелэгдэлгүй явсаар өнөөдөр бид дээрх татваруудыг төлж байна.

“Трафигура” компанид гэрээний нөхцөлөө уян хатан болгох санал тавина. “Эрдэнэс силвер ресурс” компани нь 16 мянган граммын агууламжтай хүдрийн баяжмалыг нийлүүлж байгаагаараа эдийн засгийн алдагдал хүлээх дүр төрхтэй байгаа. 16 мянган граммын агууламжтай баяжмал оруулчихаад борлуулалтаа 68 хувьтай хийж байгаа. Борлуулалтаа 78 хувьтай бодоод баяжмал дахь агууламжаа 10 мянган граммын агууламжтай баяжмал болговол үйлдвэрлэлийн насжилт 3.8 жилээр нэмэгдэх боломж байгаа.

Дотоод нөөц бололцоогоо ашиглаад шинэ Салхит төсөлдөө шинэ хайгуулын ажил зохион байгуулж байна” гэсэн юм.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ХахаХаха
13
ТэнэглэлТэнэглэл
5
ХарамсалтайХарамсалтай
3
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж