ОХУ барууны орнуудад газрын тос экспортлохгүй

Хуучирсан мэдээ: 2022.12.28-нд нийтлэгдсэн

ОХУ барууны орнуудад газрын тос экспортлохгүй

ОХУ барууны орнуудад газрын тос экспортлохгүй

Барууны орнууд Оросын газрын тос, түүхий нефтийн бүтээгдэхүүний баррель тутамд 60 ам.долларын үнийн хязгаар тогтоосон. Тодруулбал, ОХУ-аас далайгаар тээвэрлэх газрын тосны үнийн дээд хязгаарыг Европын холбоо, “Их-7” болон Австрали улсууд энэ сарын эхээр тогтоосон. Тэгвэл эдгээр орон руу газрын тос экспортлохыг хориглосон зарлигт ерөнхийлөгч Путин гарын үсэг зурлаа.

Путины тогтоосон хориг нь ирэх оны хоёрдугаар сарын 1-нээс долдугаар сарын 1-нийг хүртэл хүчинтэй байна. Мөн онцгой тохиолдолд энэ тогтоолыг хүчингүй болгох заалттай аж. Энэ тогтоол нефтийн үнэд ямар нөлөө үзүүлэх нь тодорхойгүй ч зарим шинжээч үүнийг бэлгэдлийн шинж чанартай зүйл гэж үзэж байна. Тухайлбал, брент маркийн нефтийн үнэ Мягмар гаригт хоёр хувиас бага өсөлттэй байсан тул Оросын тогтоолд нэг их нөлөөлөөгүй.

Барууныхны тогтоосон үнийн дээд хязгаар нь ОХУ-ын орлогыг хязгаарлахын сацуу Хятад, Энэтхэг зэрэг оронд үргэлжлүүлэн худалдан авалтаа хийх боломжийг олгох юм. Цаашлаад эрчим хүчний зах зээлийг тогтворжуулах зорилготой.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХахаХаха
6
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж