"Грийн Групп" ТЭРГҮҮЛЭГЧИЙН байр сууриа бататгалаа

Хуучирсан мэдээ: 2022.12.28-нд нийтлэгдсэн

"Грийн Групп" ТЭРГҮҮЛЭГЧИЙН байр сууриа бататгалаа

"Грийн Групп" ТЭРГҮҮЛЭГЧИЙН байр сууриа бататгалаа

Үндэсний брэнд бүтээгч "Грийн Групп" Монгол Улсын оны Онцлох 10 аж ахуйн нэгжээр дахин шалгарч, ТЭРГҮҮЛЭГЧИЙН байр сууриа бататгалаа

Монголын хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн чансааг тодорхойлдог “Entrepreneur 2022” оны тэргүүн шагналыг Үндэсний брэнд бүтээгч “Грийн Групп” хүртэж, энэхүү нэр хүндтэй шагналд хоёр дахь жилдээ дараалан шалгарлаа. Бизнесийн салбарт өндөр амжилт гаргаж, нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулж буй компани, бизнес эрхлэгчдийг Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимаас жил бүр шалгаруулан нэрлэдэг энэхүү ёслол хүндэтгэлийн арга хэмжээ нь өнгөрсөн 25 жилийн туршид Монголын бизнесийн салбарын нэр хүнд, үнэ цэнийг тодорхойлсоор ирсэн билээ.

Хүнсний үйлдвэрлэл, худалдаа, барилга бүтээн байгуулалт, санхүү, хөрөнгө оруулалтын салбарт өдгөө 15 дахь жилдээ үйл ажиллагаа эрхэлж, Монголын бизнесийн ертөнцөд өөрийн өнгө төрх, инновацаар ялгарч буй “Грийн Групп” өнгөрч буй 2022 онд олон улсын зах зээлд, дотоодын үйлдвэрлэгчидтэй хамтран экспортын зах зээлийг тэлэх, гадаад валютын орох урсгалыг дэмжих чиглэлээр далайцтай алхмууд хэрэгжүүлсэн билээ. Жишээлбэл, Турк улсад албан ёсны салбар компани байгуулж, Монголоос мах, махан бүтээгдэхүүн, давс экспортлох ажлыг амжилттай эхлүүлсэн юм. Түүнчлэн экспортод чиг баримжаат “Талын Монгол” мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрийг бүрэн автоматжуулах ажлыг Германы топ 3 тоног төхөөрөмж үйлдвэрлэгчтэй хамтран эхлүүлсэн нь дотоодын хагас боловсруулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн салбарыг цоо шинэ шатанд гаргаж буй үйл явдал юм.

Өдгөө Үндэсний брэнд бүтээгч Грийн Групп нь 1,000 хүнийг ажлын байраар хангаж,  хүний нөөцийн бодлогын хүрээнд бүтээмж, идэвх, зүтгэлээрээ манлайлсан ажилчдаа алдаршуулж, урамшуулах 2 тэрбум төгрөгийн төсөвтэй GREEN PRIDE хөтөлбөрийг 2022 онд хэрэгжүүллээ.

Түүнчлэн “Грийн Групп”-ийн “Лапша” брэндийг үйлдвэрлэгч “Грийн Индастри” компани мөн оны шилдэг бизнес эрхлэгчдийн эрэмбийг тодорхойлдог энэхүү “Entrepreneur 2022” шагналыг хүртэж, “ХҮНСНИЙ САЛБАРЫН ШИЛДЭГ” аж ахуйн нэгжээр шалгарлаа.  Ийнхүү “Грийн Групп” болон түүний бүрэлдэхүүн компаниуд Монголын бизнес, эдийн засагт үзүүлж буй хувь нэмрийг тодорхойлсон онцлох үйл явдал боллоо.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж