"ЭТТ-д ил болсон их хэмжээний санхүүгийн зөрчлүүдийг цэгцэлнэ"

Хуучирсан мэдээ: 2022.12.28-нд нийтлэгдсэн

"ЭТТ-д ил болсон их хэмжээний санхүүгийн зөрчлүүдийг цэгцэлнэ"

"ЭТТ-д ил болсон их хэмжээний санхүүгийн зөрчлүүдийг цэгцэлнэ"

 “Тавантолгой” ХК-д томилогдсон Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгч П.Сайнзориг өнөөдөр /2022.12.28/ "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн талбайгаас нүүрс олборлож, борлуулсан асуудлын талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр, компанитай холбоотой Засгийн газраас өгсөн мандатын хүрээнд бүтцийн өөрчлөлтийг хийж байгаа. Төлөөлөн удирдах зөвлөл дээр мөн бүтцийн өөрчлөлтийг танилцуулж, шийдвэрлэсэн. Тавантолгой ХК-д Төрийн хяналтын тухай хуулийг зөрчиж байсан тохиолдол байсан. Өөрөөр хэлбэл, Төрийн хяналтын тухай хууль 2022 оны тавдугаар сараас хэрэгжиж эхэлж, гүйцэтгэх удирдлагаас дэд захирлууд хүртэл чөлөөлөгдөхөөр байсан. Гэтэл чөлөөлөгдөөгүй. Мөн их хэмжээний санхүүгийн зөрчлүүд байгаа. Тухайлбал, анхан шатны баримтууд бүрдүүлдэггүй зэрэг асуудал үүссэн. Энэ бүхнийг цэгцэлнэ.

Ажил хийдэггүй мөртлөө өндөр цалин авдаг хүмүүсийн судалгааг ч мөн гаргаж байгаа. Харилцан хамаарал бүхий этгээд нь ажилладаг ч ашиг сонирхлын зөрчил гаргахгүй байх тал дээр хэрхэн анхаарч ажиллах зэргийг ирэх онуудад шийдээд явна.

Дараагийн асуудал бол "Тавантолгой" ХК-ийг хохирогчоор татаж, миний бие тайлбар мэдүүлэг өгсөн. Хууль хяналтын байгууллага шалгаж байгаа учир дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Үнэхээр компанийн эрх ашиг хохирсон бол иргэний нэхэмжлэл гаргаж, эрх ашгаа хамгаална. Алдагдсан боломжийн өртөг бол улсын төсвийн орлого. Мөн хувьцаа эзэмшигчдийн хүртэх ногдол ашгаас авсан гэсэн үг. Тэгэхлээр хуулийн байгууллага зохих ёсны дагуу шалгах байх.

ТУЗ-ийн тухайд орон нутгийн иргэдтэй зөвлөлдөнө. Хэдийг би БЭТ ч гэсэн ТУЗ-ийг бүрэн эрхээр халж сэлгэнэ гэсэн зүйл байхгүй. 51 хувь нь Өмнөговьчуудад хамааралтай.

Тиймээс аймгийн ИТХ-аас сонгогдон ажилладаг таван төлөөлөгч болон 49 хувь талаас сонгогдсон дөрвөн хүнтэй хэлэлцэж байж шийдлүүдийг гаргана. ТУЗ-ийн хурлыг компанийн дүрэмд зааснаар бүрэн ирцтэй хуралдаж, тухай бүрд нь шийдээ гаргаад явна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж