НҮБ-ын хүний эрхийн агентлагийн мэдээлснээр, хоёрдугаар сарын 24-нөөс арванхоёрдугаар сарын 26-ны хооронд Орос Украины эсрэг дайны улмаас 6884 энгийн иргэн амиа алдаж, 10947 хүн шархадсан байна.
Бүртгэгдсэн энгийн иргэдийн ихэнх нь хүнд их бууны дайралт, олон харвах пуужингийн систем, пуужин, агаарын цохилт зэрэг өргөн хүрээтэй тэсрэх зэвсэг хэрэглэснээс болж амиа алдсан байна.
Украины зарим газраас мэдээлэл хоцорч ирж байгаа бөгөөд энгийн иргэд амиа алдсан тухай олон мэдээг батлах шаардлагатай байгаа тул бодит тоо нэлээд өндөр байх магадлалтай гэж тус агентлаг мэдэгдэв.
Украины Дотоод хэргийн яамны тооцоолсноор, Оросын дайнд 9400 гаруй энгийн иргэн амиа алдсаны 460 гаруй нь хүүхэд гэнэ.
ЭХ СУРВАЛЖ: KYIV INDEPENDENT
Холбоотой мэдээ