Жил орчмын өмнө Хөгжлийн банк дампуурч болзошгүй нөхцөлтэй тулж, чанаргүй зээлдэгч нарын нэрсийг зарлаж, хуулийн байгууллагатай хамтран, зээлийг эргэн төлүүлэх арга хэмжээ авсны дүнд өнөөдрийн байдлаар нийт зээл төлөлт 1 их наяд 67.8 тэрбум төгрөгт хүрчээ. Зээлийн эргэн төлөлтийг дотор нь ангилбал, 726 тэрбум нь бэлэн мөнгөөр, 161.2 тэрбум нь үл хөдлөх хөрөнгөөр, 180.6 тэрбум нь үнэт цаас хэлбэрээр хийгджээ.
Сануулахад, Хөгжлийн банкны нийт актив нь 3.2 тэрбум төгрөг бөгөөд 1.7 тэрбумын зээл чанаргүй ангилалд шилжээд байсан билээ. Зээлийн эргэн төлөлтийг хийхгүй бол Хөгжлийн банк дампуурлаа зарлаад зогсохгүй Чингис, Самурай зэрэг бондын төлбөрийг хийх эх үүсвэр сох дутах байв. Засгийн газраас Хөгжлийн банкны удирдлагад тодорхой үүрэг даалгавар өгч, ажилласнаар өнөөдрийн үр дүнд хүрээд байна.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ