"Ардчилсан намынхан нэгдэж, ардчиллын чанарыг дээшлүүлнэ"

Хуучирсан мэдээ: 2022.12.28-нд нийтлэгдсэн

"Ардчилсан намынхан нэгдэж, ардчиллын чанарыг дээшлүүлнэ"

"Ардчилсан намынхан нэгдэж, ардчиллын чанарыг дээшлүүлнэ"

Ардчилсан намын “4/11 мэдээллийн цагаар улс төрийн зөвлөлийн дарга М.Энхсайхан, МҮАН-ын дарга Б.Цогтгэрэл, АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэсувд нар мэдээлэл хийлээ.


Ардчилсан намын гишүүн М.Энхсайхан:

-Ардчилсан намаас зохион байгуулдаг ээлжит мэдээллийн цаг шинэ оны босгон дээр болж байгаа учраас намынхаа нэрийн өмнөөс ард түмэндээ шинэ оны мэндийг дэвшүүлье. Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны хурлаар улс төрийн нэгэн шинэ бүтцийг бий болгосон. Энэ нь улс төрийн зөвлөл байгуулж, тэргүүнээр нь намайг томилсон. Ер нь сүүдрийн Засгийн газар гэдэг улс төрийн хэлбэр дэлхийн 30 гаруй оронд хэрэгжиж буй. Зорилго нь шийдвэр гаргаж байгаа Засгийн газрын хариуцлагыг нэмэгдүүлж, нийгэмд бодит, үнэнийг дэлгэн харуулдаг сөрөг хүчин болохоор Ардчилсан нам шийдсэн. Эрх баригчдын үйл ажиллагааг ард түмний хяналттай болгож, үнэн ганц талдаа байдаггүй гэдгийг ойлгуулахад чухал үүрэгтэй гэж харж байна. Бид хичээж ажиллана. Үүнд ард түмний дэмжлэг их.

Ардчиллын төлөөх намууд нэгдэх үйл явц эхлэхийн өмнө бид хариуцлагатайгаар олон хууль зүйн баримт бичгүүдийг судалсан. Өнөөдөр Монголд Ардчилсан нам нэртэй ганц нам бий. Улсын дээд шүүхэд бүртгэлтэй, хууль ёсны тамга тэмдэгтэй, даргатай. Ардчилсан нам хагаралдсан гэж хэлэх нь буруу. Тиймээс Монгол үндэсний ардчилсан нам шийдвэр гаргахдаа хууль ёсны намд хүсэлт гаргаж, нэгдсэн. Ардчилсан намын батламжаа хууль ёсны даргаас нь гардаж авсан. Ардчилсан намынхан итгэл үнэмшлээрээ нэгдэж байж, Монголын ардчиллын чанарыг дээшлүүлнэ.

Биднийг өрсөлдөгч хүчин юу гэж ч шүүмжилж болно. Бид өөрсдийн итгэл үнэмшлийн төлөө зүтгэнэ. Анх Ардчилсан намаас Монголын үндэсний ардчилсан нам байгуулахдаа итгэл үнэмшлээр бус намаас нэг хэсэг нөхдийг хөөсөн учраас өөр нам байгуулсан. Эргээд 16 жилийн дараа Ардчилсан намдаа ирж байна. Улсын гадаад, дотоод хүнд нөхцөл байдлыг хамтдаа сөрөн зогсохоос өөр аргагүй байдалд хүрсэн учраас нэгдсэн гэж ойлгож болно. Ардчилсан намын бүх үйл ажиллагаа нээлттэй" гэсэн юм.

АН-ын дарга асан С.Эрдэнэ:

-Ардчилсан намын бүлэг гэгдэж буй хэсэг нөхөд эрх баригчдын тоглоомын бүлэг. Тэд улс төрийн тохироогоор Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хийсэн. Мөн Ерөнхийлөгч асан Х.Баттулга Ардчилсан намын гишүүн бус гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ТэнэглэлТэнэглэл
12
ЗөвЗөв
3
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж