Ичиножо А.Ичинноров дэглэм зөрчиж, барилдах эрхээ хасуулав

Хуучирсан мэдээ: 2022.12.28-нд нийтлэгдсэн

Ичиножо А.Ичинноров дэглэм зөрчиж, барилдах эрхээ хасуулав

Ичиножо А.Ичинноров дэглэм зөрчиж, барилдах эрхээ хасуулав

Сүмогийн холбооны удирдлагууд өнгөрөгч арванхоёрдугаар сарын 26-ны өдөр хуралдаж, Минато болон Исэгахама дэвжээний зарим багш, бөхчүүдэд хариуцлага тооцжээ. Тухайлбал, Ичиножо А.Ичинноровын нэг башё барилдах эрхийг хасч, Минато оякатагийн цалинг 20 хувь гурван сараар хасчээ.

Ичиножо А.Ичинноров 2020 оны арваннэгдүгээр сард цар тахлын дэглэм тогтоосон үед Токио дахь Монгол зоогийн газар руу зөвшөөрөлгүй орж, архи согтууруулах ундаа хэрэглэсэн нь илчлэгдсэн аж. Мөн түүнийг багшийнхаа эхнэрт хүч хэрэглэсэн гэх мэдээ гарав.

Мөн Исэгахама дэвжээнд харьяалагддаг Макүшитагаас доош зиндааны хоёр бөх өнгөрөгч дөрөв болон наймдугаар сард дэвжээнийхээ залуу бөхийн нуруун дээр халуун ус асгаж,  зоджээ. Үүний улмаас тус дэвжээний багш Исэгахама ояката сүмогийн холбооны ажлаа хүлээлгэн өгчээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ХарамсалтайХарамсалтай
4
ХахаХаха
3
ХөөрхөнХөөрхөн
3
ГайхмаарГайхмаар
3
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
2
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж