Серби улс байлдааны бэлэн байдал зарлав

Хуучирсан мэдээ: 2022.12.28-нд нийтлэгдсэн

Серби улс байлдааны бэлэн байдал зарлав

Серби улс байлдааны бэлэн байдал зарлав

Серби, Косовогийн хил дээр хурцадмал байдал үүссэн тул Белград цэрэг армиа өндөржүүлсэн бэлэн байдалд орууллаа. Сербийн Дотоод хэргийн сайд Братислав Гасич цагдаа болон аюулгүй байдлын бусад хүчнийхнийг байлдааны бэлэн байдалд оруулахыг тушаав. Косово дахь Сербийн ард түмнийг хамгаалахын тулд ерөнхийлөгч Александр Вучичийн тушаалын дагуу ажиллаж байгаагаа Гасич мэдэгдлээ.

Энэ тушаалын дараа Серби улс хил дээрээ буюу угсаатны хувьд хуваагдсан Митровица хотод чулуу ачсан ачааны машинуудаар хаалт босгов. Косовогийн арми Серби рүү довтлохоор бэлтгэж байж болзошгүй гэж үзсэний үндсэн дээр тэд ийн хаалт босгожээ.

Косовогийн засгийн газар НАТО-д хандан, энэ хаалтыг холдуулахыг хүсэв. Серби 1999 онд хуваагдсанаас хойш НАТО-ийн 4000 орчим энхийг сахиулагч Косовод байрлаж байна.

Косово нь 2008 онд Сербиэс тусгаарласан улс юм. Серби улс Косовогийн тусгаар тогтнолыг зөвшөөрөхгүй байгаагаас үүдэлтэй хурцадмал байдал удаан хугацаанд үргэлжилж байна. Сербийн цагдаагийн ажилтан асан арванхоёрдугаар сарын эхээр Косовод баривчлагдсантай холбоотойгоор байдал улам хурцдаад буй нь энэ юм. Косовогийн хойд хэсэгт 50 мянга орчим серби хүн амьдардаг. Орон нутгийн сербиүд Косовогийн засгийн газрын хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж, Белградыг нийслэлээ гэж үздэг.

Эх сурвалж: EURONEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХарамсалтайХарамсалтай
3
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж