Нүүрсний экспорт 30 сая тонн давж, 90 хувиар өсөв

Хуучирсан мэдээ: 2022.12.28-нд нийтлэгдсэн

Нүүрсний экспорт 30 сая тонн давж, 90 хувиар өсөв

Нүүрсний экспорт 30 сая тонн давж, 90 хувиар өсөв

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас мэдээлснээр, арванхоёрдугаар сарын 16-наас 22-ны өдрүүдэд 7,775 автомашин, 1,646 чингэлэг нийт 1,011.5 мян.тн нүүрс экспортод гарчээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс зургаа дахин өссөн үзүүлэлт юм.

Оны эхнээс 30,295.5 мян.тн нүүрс гарснаар нүүрс экспорт өмнөх оны мөн үеийнхээс 90 хувиар өсөв. Энэ хугацаанд 481 автомашин, 320 чингэлэг буюу оны эхнээс 1,409.6 мян.тн зэсийн баяжмал экспортолсон нь өнгөрөгч оны мөн үеэс 11.3 хувийн өсөлттэй байна.

Төмрийн хүдэр, баяжмалын тухайд 10 автомашин, 919 чингэлэг буюу оны эхнээс нийт 4,607.2 мян.тн-ыг экспортолсон нь өнгөрөгч оны мөн үеэс 35 хувиар буурчээ. Төв банк оны эхнээс энэ сарын 22-ны өдрийн байдлаар 22.50 тонн алт худалдан авчээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 9.4 хувиар өссөн үзүүлэлт юм.

Эрдэс бүтээгдэхүүний нийт экспорт дунджаар 108 хувийн гүйцэтгэлтэй байна. Тухайлбал, нүүрс 168.3 хувь, зэсийн баяжмал 116.2 хувь, төмөр 91.1 хувь, алт 112.5 хувь, газрын тос 73.5 хувь, цайр 137.6 хувь, хайлуур жонш 55.9 хувь тус тус байгаа аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
3
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж