Удодги: Шигшээ багтаа дуудагдаж амжилт гаргамаар байна

Хуучирсан мэдээ: 2022.12.28-нд нийтлэгдсэн

Удодги: Шигшээ багтаа дуудагдаж амжилт гаргамаар байна

Удодги: Шигшээ багтаа дуудагдаж амжилт гаргамаар байна

Европын хөлбөмбөгийн томоохон лигүүд завсарласан энэ үеэр зарим шигшээ багууд  ирэх тэмцээнийхээ бэлтгэлийг хийж байна. Дэлхийн аваргад оролцож чадаагүй Италийн шигшээ багийн дасгалжуулагч Роберто Манчини шигшээ багийнхаа бус 21 болон 23 хүртэлх насны залуучуудаа дуудаж бэлтгэл хийжээ. Гурван өдрийн турш нийт 66 тоглогчийг гурван багт хуваан бэлтгэл хийсэн нь Италийн шигшээ түүхэнд ийм олон залуу тоглогчдийг дуудаж бэлтгэл хийсэн сонирхолтой содон үйл явдал боллоо.

Уг бэлтгэлийн үеэр ирэх хөлбөмбөгийн ДАШТ-д шигшээ багтаа багтан оролцох магадлалтай залуу хамгаалагч Удодги онцлон одоо тоглож буй клуб, Италийн Сери А болон чөлөөт цагаараа юу хийх дуртай зэрэг сэдвээр ярилцсан ярилцлагыг хүргэж байна.

Залуу хамгаалагчийн хувьд Италийн 21 хүртэлх насны багт тоглодог бөгөөд өнгөрсөн зун Английн багт очсон ч Италийн Удинезе багтаа энэ улирал дуустал зээлээр тоглохоор болсон билээ.

-Английн хөлбөмбөгийн талаар?

-Надад Сери А лиг таалагддаг. Гэхдээ би Английн лигт хайртай. Энэ лиг их өрсөлдөөнтэй, өндөр түвшний лиг. Би өөрийн тоглолтоо сайжруулахын тулд тэдний тоглолтуудыг телевизээр үздэг.  Би үргэлж Англиар ярьдаг. Аав ээжийн маань надад заасан хамгийн эхний хэл. Мөн бид Итали, Франц, Испани бас багийн хувцас солих өрөөндөө Португалаар ярьдаг.

-Хүүхэд байхдаа ямар тоглогчийг мөн ямар багийг дэмждэг байсан бэ?

-Би бага байхдаа Миланы фанат байсан. Зүүн жигүүрт тоглож эхлэснээсээ хойш Maрселог дэмжих болсон. Надад Тео Эрнандес болон Альфонсо Дэвис нар таалагддаг.

-Удинезе багийн хувьд энэ улирлыг амжилттай сайнаар эхлүүлж, эхний тойргууддаа Интер, Рома багуудын хожоод амжсан билээ. Тэдний энэхүү амжилтын ард шинэ, залуу дасгалжуулагч Андреа Соттил байгаа хэмээн мэргэжилтүүд онцолж байна. Та бидэнтэй дасгалжуулагчийнхаа талаарх бодлоо хуваалцаач?

-Надад тэр таалагддаг. Түүний тоглолтын санаа, төлөвлөгөө нь ойлгомжтой. Давхар санасан бодсоноо шууд хэлдэг хүн. Өөрийн юу хүсэж байгаа шууд хэлж үүнийг нь бусад тоглогчид дагахыг хүсдэг.

-Залуу тоглогч ч гэсэн аль хэзээний Сери А лигт 52 тоглолтын ард гарчихсан байна. Таны хувьд цаашдаа ямар ур чадваруудаа сайжруулмаар байна?

-Би бүх л тал дээрээ анхаарч тэднийгээ хөгжүүлмээр байна. Би залуу байна. Энэ спортын олон зүйлийг ойлгож, сурч мэдэх хэрэгтэй байна. Талбай дээр олон минутыг өнгөрөөмөөр байна.

-Ирээдүйд Италийн шигшээ багтаа дуудагдаж тоглох болов уу?

-Тэгнэ гэж найдаж байна. Би энэ тал дээр тайван байна. Би одоогийн тоглолтоо цааш үргэлжүүлэн гаргах юм бол надад ийм боломж гарна гэж бодож байна. Би залуучуудын багтаа үргэлж дуудагдаж ирсэн.

-Чөлөөт цагаараа юу хийдэг вэ?

-Надад "McDonald"-ааc илүү паста таалагддаг. Амралтаараа Дубайгаас илүү Майами явахыг илүүд үздэг. "Playstation" дээр "Fifa" тоглохоос илүүтэй "NBA2k" тоглох дуртай.

-Ирээдүйн 2026 оны хөлбөмбөгийн ДАШТ-д Аззурричуудын бүрэлдэхүүний ямар байх бол? Өөрийн таамгаа бидэнтэй хуваалцаач. Тэр баг ямар хувилбараар тоглох бол ямар тоглогчид багтах бол?

-Би 3-5-2 хувилбарыг сонгоно. Хаалга нь дээр Доннарумма, зүүн талд Бастони, төвд Околи, баруунд Скалвини.Магадгүй тэр үед Верратти бага зэргийн хөгшин болсон байх тиймээс Тонали, Барелла нар төвийн хагас хамгаалагчид дээр байх болов уу. Тэд нарын дунд Фраттеси эсвэл Пеллегрини. За Пеллегрини юм уу даа. Миний найз Белланова баруунд. Скамакка эсвэл Распадори аль нэг нь урд. Зүүнд би эсвэл Димарко. Тухайн үед хэн сайн формтой байгаа тэр нь л талбайд гарна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж