“Тавантолгой” ХК 13.9 сая долларыг “Эрдэнэс Тавантолгой” ХК-д шилжүүлжээ

Хуучирсан мэдээ: 2022.12.27-нд нийтлэгдсэн

“Тавантолгой” ХК 13.9 сая долларыг “Эрдэнэс Тавантолгой” ХК-д шилжүүлжээ

“Тавантолгой” ХК 13.9 сая долларыг “Эрдэнэс Тавантолгой” ХК-д шилжүүлжээ

Орон нутгийн өмчит “Тавантолгой” ХК нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ашиглалтын тусгай зөвшөөрлийн хилийн зурвас давж, нүүрс олборлосон нь шалгалтаар тогтоогдож, 70 мянган тонн нүүрсийг биетээр буцаан өгсөн байдаг. Харин өнөөдөр /2022.12.27/ буцаан өгөх үлдэгдэл нүүрсний сааж нүүрснээс бусад нүүрсийг бэлэн мөнгөөр буюу 13.9 сая ам.доллар “Эрдэнэс Тавантолгой” компани руу шилжүүлж, сааж нүүрсийг биетээр өгч, тооцоо нийлэх акт үйлдэхээр болжээ.

Ингэснээр Монголбанкны өнөөдрийн ханшаар 48 тэрбум төгрөгийг шилжүүлж “Эрдэнэс Тавантолгой” компанийн эзэмшлээс мөргөцөг олборлсон гэх асуудал эцэслэгдэж буй аж. Энэ тухай Бүрэн эрхт төлөөлөгч П.Сайнзориг мэдээлээд байна. Засгийн газар энэ сарын 9-нд орон нутгийн өмчит “Тавантолгой”ХК-д онцгой дэглэм тогтоож, Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзоригийг Бүрэн эрхт төлөөлөгчөөр томилсон юм.

Дээрх шийдвэрийн дараа Бүрэн эрхт төлөөлөгч П.Сайнзориг:

  • Орон нутаг 51 хувийн хувьцааг нь эзэмшиж буй орон нутгийн өмчит “Тавантолгой”  компанийн хувьцааг төрийн аль нэг байгууллага руу шилжүүлэх, авах үйл ажиллагаа хийгдэхгүй ээ.
  • Бусад хувьцаа эзэмшигчийн хууль ёсны эрх ашгийг хөндөхгүй.
  • ”Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлж, ил тод болгоно. Ил тод, нээлттэй болгож байж улс, орон нутгийн төсөвт орох татвар, хураамж нэмэгдэх, компанийн орлого нэмэгдэх, цаашлаад Өмнөговь аймгийн иргэдэд очдог “үр өгөөж” сайжирна.
  • Бүртгэлгүй нүүрсний асуудал, “Эрдэнэс Тавантолгой”-н тайлбайгаас нүүрс олборлож борлуулсан, нүүрс шатсан, шатаагүй гэх асуудлыг судалж нэг талд гаргаж шийдвэрлэх арга хэмжээнүүдийг авна. Тухайлбал санхүүгийн болон бусад чиглэлээр аудит хийлгэх ажлыг зохион байгуулна” гэж мэдэгдэж байсан юм.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж