Х.Баттулга шинэ намтай болох уу?

Хуучирсан мэдээ: 2022.12.27-нд нийтлэгдсэн

Х.Баттулга шинэ намтай болох уу?

Х.Баттулга шинэ намтай болох уу?

Монголын либерал намын ерөнхий нарийн бичгийн дарга гэх Б.Амгаланбаатараас Улсын дээд шүүхэд өнөөдөр /2022.12.27/ өргөдөл ирүүлжээ. Уг өргөдөл нь “…Монголын либерал намын ээлжит бус зургадугаар Их хурлаар Монголын либерал нам нэрээ "Ардчилсан монгол ялна" нам болж өөрчилсөн тул бүртгэж өгнө үү” гэх агуулгатай аж.

Монголын либерал намын дарга асан Б.Амгаланбаатар нь 2016 оны тавдугаар сарын 12-нд Ардчилсан намд элсч, намын батламжаа Ардчилсан намын дарга асан З.Энхболдоос гардан авч байжээ. Түүний хувьд 2013-2016 оны хооронд Монголын либериал намын даргаар ажиллаж байсан нэгэн.

Түүний хувьд анх Ардчилсан намын үйл ажиллагаанд оролцдог байсан ч З.Энхболд, Х.Баттулга нартай тун ойрын хүн гэж яригдаж байсан. Түүгээр зогсохгүй Х.Баттулгын хувьд 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд "Монгол ялна" гэх уриаг дэвшүүлж байсан нь Х.Баттулга шинэ намтай болох уу гэсэн хардлагыг төрүүлээд байна.
Нөгөөтэйгүүр Ерөнхийлөгчийн албан тушаалаасаа бууснаас хойш Ардчилсан намдаа эргэж очих хүсэл экс Ерөнхийлөгчид байсан ч өнөөдрийг хүртэл Ардчилсан нам хэдэн дарга, хэдэн тамгатай нь тодорхой байсаар байна. Үүнд ч Ардчилсан намын гишүүд Х.Баттулга, С.Эрдэнэ нарыг буруутгаж байсан удаатай. Нүүрсний хулгайтай холбоотойгоор экс Ерөнхийлөгч Х.Баттулга яллагдагчаар татагдаж, шалгагдаж байгаа гэдгийг АТГ-аас мэдээлээд буй. Яллагдагчаар татагдсан ч эрүүл мэндийн шалтгаанаар Монголд байхгүй байгаа, экс Ерөнхийлөгч.
Чухам ийм цаг үед Ардчилсан нам нэгдэх нь гэсэн ойлголтыг УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд өчигдөр хийж, АН-ын даргад яригдаж буй С.Баярцогт ч олны өмнө ил гарсан нь АН-ыг эвлүүлэхгүй байх сонирхол чухам хэнд байсан бэ гэж асуумаар бас хардмаар. Ямар ч гэсэн экс Ерөнхийлөгчийн уриа болох "Монгол ялна" гэх  агуулгыг шингээсэн хуучин хэрнээ шинэ нэртэй болох хүсэлтийг Монголын либериал намын нарийн бичгийн дарга Б.Амгаланбаатар Улсын дээд шүүхэд өгчээ. Түүний энэ хүслийг Улсын дээд шүүх хэрхэх бол.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХахаХаха
8
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
3
ХөөрхөнХөөрхөн
3
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж