Асаасан тамхиа дуустал нь татах хэн нэгэн түүний амьдралын үнэ цэнэтэй мөч татах тамхиных нь тоогоор хорогдож байгааг үл анзаарна. Магадгүй тэр огт мэддэггүй, аль эсвэл мэддэг атлаа үл тоосон ч байж болно. Тамхи татах нь хувь хүний эрх чөлөө, хүсэл сонирхолоос үүдэлтэй асуудал ч гэлээ эрүүл, аз жаргалтай урт удаан насалж, гэр бүл, нийгэмдээ өөрийн хувь нэмрээ оруулах үүрэгтэй гэдгээ мартаж болохгүй. Ялангуяа манай улсад агаарын бохирдол, улирлын томуу өвчинд өртөмтгий байдлаас үүдэн хүн бүр уушгины ямар нэгэн асуудалтай байдаг нь нууц биш. Энэхүү халдварт бус өвчнөөс үүдэлтэй асуудал хүн амын насжилтад ч тодорхой хэмжээнд нөлөөлөх болсон. Гэвч нийгмийн стресс, амьдралын аливаа асуудлаас үүдэн тамхи татах хүний тоо буурахгүй байгааг эмч мэргэжилтнүүд хэлж байна.
Дэлхийн улс орнуудад ч мөн адил энэхүү нийгмийн халдварт өвчин гэж нэрлэхүйц тамхитай холбоотой асуудлыг чухалчилан авч үзэн, тамхичдын тоог бууруулах, залуу, өсвөр үеийнхэнийг тамхинаас хамааралтай болохоос урьдчилан сэргийлсэн алхамууд хийж байна. Үүний нэг нь утаат тамхи татахаас бага эрсдэлтэй гэгдсэн халаадаг тамхин бүтээгдэхүүнийг санал болгож байна. Халаасан тамхи гэж нэрлэгдсэн уг төхөөрөмж нь тамхи татах болон электрон төхөөрөмж ашиглахаас илүү сайн, үр дүнтэй хувилбар гэж үзжээ.
Тухайлбал, АНУ-ын Хүнс, эмийн захиргаа /Food and Drug Administration/ нь тамхины халаалтын системийг борлуулах эрхийг олгохдоо "хор хөнөөлтэй ч, хүний биед хор хөнөөлтэй химийн бодис нь бага” гэж мэдэгдэл хийсэн байна. Учир нь ердийн утаат тамхины хэрэглээнээс тамхины халаалтын систем рүү шилжих нь "хүний биед хор хөнөөлтэй химийн бодисын нөлөөг эрс бууруулдаг" болохыг шинжлэх ухааны судалгаагаар гаргажээ. Гэхдээ FDA-гийн энэхүү зөвшөөрөл нь тамхи татдаггүй болон залуус, өсвөр үеийнхэний дунд тамхины халаалтын системийг ашиглах хүсэл сонирхолд хэзээ ч хүргэж болохгүй. Харин насанд хүрсэн тамхи татдаг хүн тамхинаас гарч чадахгүй, тамхинаас гарахыг хүсэхгүй бол утаагүй халаадаг төхөөрөмжөөр хор хөнөөлийг багасгах зорилгоор хэрэглэх боломжтой хэмээн үзсэн байна.
Энэ хүрээнд 2022 оны гуравдугаар сарын 11-нд FDA нь тамхины халаалтын систем болон цэнэглэгчийг дараах хор хөнөөлд өртөлтийн бууруулсан мэдээллийн хамт зах зээлд гаргах зөвшөөрөл олгосон тушаал гаргажээ. Уг мэдээлэлд тамхины халаалтын систем нь тамхи халаадаг боловч шатдаггүй, Энэ төхөөрөмж нь хортой боловч хүний биед хор хөнөөлтэй химийн бодисын үйлдвэрлэлийг эрс багасгадаг. Ердийн утаат тамхинаас татгалзаж, тамхины халаалтын системд бүрэн шилжсэнээр таны биед хортой ч хор хөнөөл учруулж болзошгүй химийн бодисуудад өртөх нь мэдэгдэхүйц буурдаг зэрэг шинжлэх ухааны судалгааг багтаасан аж.
Нэмэлт мэдээлэл болгоход, халаадаг тамхин бүтээгдэхүүн нь тусгайлан бүтээсэн тамхины саваа халаадаг электрон төхөөрөмж бөгөөд тамхины жинхэнэ амтыг гаргахын тулд шатдаггүй. Халаадаг тамхины төхөөрөмжүүд нь зайгаар ажилладаг тул байнга цэнэглэх шаардлагатай байдаг. Халаадаг тамхин бүтээгдэхүүн нь тамхинаас илүү хортой юу гэдэг асуудлаар PMI-ийн судлаачид эмнэлзүйн судалгаа хийхэд аэрозол нь утаат тамхитай харьцуулахад хүний эрүүл мэндэд хамаагүй бага хор хөнөөлтэй гэж баталж байна. Гэхдээ утаат тамхи шиг хор хөнөөлтэй биш, аюулгүй тамхи, тамхин бүтэгдэхүүний хэрэглээ болохуйц сонголт гэж ойлгож болохгүй юм.
Д.ГЭРЭЛ
Холбоотой мэдээ