“ГОВЬ” ХК дэлхийн номер нэг ноолууран пальто үйлдвэрлэгч гэдгээ баталгаажууллаа

“ГОВЬ” ХК дэлхийн номер нэг ноолууран пальто үйлдвэрлэгч гэдгээ баталгаажууллаа

Бүтээгдэхүүний чанараар олон улсад хэдийн танигдсан 41 жилийн түүхт үндэсний ууган үйлдвэрлэгч “Говь” ХК нь дэлхийн зах зээлийн олон шатлалт худалдааны шалгуурыг хангаж “Дэлхийн номер нэг ноолууран пальто үйлдвэрлэгч компани” болохоо баталгаажууллаа. “Говь” ХК нь өөрийн эх орондоо төдийгүй Европ болон Хойд Америкийн зах зээлд монгол ноолуурын чанар эдэлгээг таниулж, брэнд бүтээгдэхүүнээрээ хэрэглэгчдийн таашаалыг хүлээсээр ирсэн билээ. Уг худалдааны тэмдгийг баталгаажуулж авснаар Хойд Америкийн зах зээлд монгол ноолуураа таниулан сурталчлах таатай боломж бүрдэж байгаа юм.

Тус худалдааны тэмдгийг АНУ-ын Худалдааны яамны харьяа агентлаг болох АНУ-ын Патент, барааны тэмдгийн албанаас олгодог байна.

 

Говь ХК нь 2019 оноос эхлэн олон улсад www.gobicashmere.com онлайн худалдааны сувгаар дамжуулан дэлхийн хэрэглэгчдэд илүү ойртож “Ноолууран хувцсыг хүн бүрд” уриа дор “Загварлаг, чанартай ноолууран хувцсаа дэлхийд таниулж хүн бүрийг гоёно” хэмээсэн эрхэм зорилгыг баримтлан ажиллаж байна.

Салбартаа түүчээлэгч “Говь” ХК нь анх 2018 онд хоёр талаараа өмсөх боломжтой ноолууран пальто үйлдвэрлэснээр салбартаа шинэ технологийг амжилттай нэвтрүүлсэн. Ингэснээр нэг пальтог хоёр өөр өнгөөр өмсөж болох загварын шинэ шийдлийг гаргаж хэрэглэгчдийн сэтгэлд нийцсэн бүтээгдэхүүн урлаж олны таашаалыг хүртсэн юм.

Өдгөө “Говь” ХК нь бүтээгдэхүүний чанар, өнгө үзэмж, эдэлгээ, загвар хийц зэрэг бүхий л талаар салбартаа тэргүүлэгч байж, хэрэглэгчдийнхээ хүрээг тэлэн дэлхийн зах зээлд өндрөөр үнэлэгдэж байна.

Дэлхийн брэнд Говь ХК нь 2016 онд Герман улсын Берлин хотод салбар дэлгүүрээ  нээснээс хойш амжилттай үйл ажиллагаагаа өргөжүүлэн тэлж байгаа билээ. Мөн тус компани нь ирэх жилүүдэд дэлхий даяар 60 салбар дэлгүүрээ нээж нийт ажилчдынхаа тоог 10 мянгад хүргэх зорилт дэвшүүлэн ажиллаж байна. Түүнчлэн компанийн 1500 ажилтныхаа эрүүл, аюулгүй, тав тухтай орчинд ажиллах таатай нөхцөлийг бүрдүүлж, ажлаараа бахархах үнэ цэнийг бий болгож, үндэсний брэндийн нэр хүндийг өндөрт өргөж явахыг эрхэм зорилго болгодог байна.

“Говь” ХК нь монгол ноолууран бүтээгдэхүүний чанарыг дэлхийд таниулж, байгаль орчинд ээлтэй, улс орныхоо эдийн засагт үлэмж хувь нэмэртэй, олны таашаал хүртсэн тогтвортой үйлдвэрлэлээр салбартаа түүчээлэн ажиллаж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-12-27 66.181.189.165

Монголчууд бид авч өмсмөөр байдаг юм. Уншаад хий хоосон л баярлах юм. Ядуу монголчууддаа тохирсон бага үнээр худалдаалвал ч монгол хүн болж төрсний хэрэг гарах л байна даа!!!

Avatar

Зочин 2022-12-27 43.242.242.59

Сайн байна. нэг ч гэсэн бүтээгдэхүүнээр дэлхийд танигдаж хэрэглэгч олонтой болон гэдэг чухал юм. одоо арьс ширэн эдлэлээр дэлхийд өрсөлдөх хэрэгтэй дээ.

Avatar

UN Grant 2022-12-27 156.146.55.23

Арс болон Европын иргэдэд бизнесээ дэмжих зорилгоор олгосон НҮБ-ын 1.5 сая долларын Ковид-19-ийн тусламжийн сангаас би Stocks Invest банкнаас 180,000 долларын зээлийн буцалтгүй тусламжийг хэрхэн авсан бэ SUPPORT@STOCKSFXINVEST.COM whatsapp: +12084030014
Би Монголын Мөнхтөрийн ашиг хүртэгч гэдгээрээ бахархаж байна

Avatar

workerooridt, ytsaarckaindajc. 2022-12-27 216.38.195.74

xylgaichid yund xapyyldguin,opoltson toglogchid,yrbagch?

Avatar

Зочин 2022-12-27 192.82.81.161

Дандаа ингэж худлаа шааж байдгын. Дэлхийд хэн ч мэдэхгүй, дандаа алдагдалтай ажилдаг байж. Баатарсайхан шуналын дэв п***а энэ компанийг дампууруулж дууслаа

Avatar

VENKATA HOSPITAL NEWS 2022-12-27 156.146.55.19

Би бол Америкийн Нэгдсэн Улсаас ирсэн Наталиа, би энэ хэрэгслийг ашиглан санхүүгийн хүндрэлээс болж миний нэг бөөрийг худалдаж авсан Энэтхэгийн Венката Бхавин эрхтэний нарийн мэргэжлийн эмнэлэгийг үнэлмээр байна, би тэр үед 3 хүүхдийн ээж, миний найз хатагтай Рита Энэтхэгийн энэ эмнэлэгтэй холбогдож, тэд бөөрний жинхэнэ худалдан авагч гэдгийг DR.LUCIENPYE.CLINIC@GMAIL.COM Whatsap +19083082601 цахим шуудангаар дамжуулан надад өгсөн.
Миний мэдүүлгийг богиносгохын тулд тэд миний бөөрийг худалдаж ав

Avatar

Зочин 2022-12-27 192.82.67.66

монгол хүн авахад дэндүү үнэтэй дээ. зэрэгцүүлээд ноостой хольж ноолуурын орцыг багасгаж орлого багатайд зориулсан хямд гаргах ухаан бн уу.

Avatar

D 2022-12-27 98.169.34.70

US- business neehed engiin application boglood, mujaasaa hamaaraad $80-$100 online-r tolood eheldeg. Iim bichig avahaar bol 20 min online application boglood $100 orchim tolood l avdag sh dee. Haha, ene tegeed ISO standard ene ter bol bish; ineedtei um huuhed huurch bgaa bish

Avatar

D 2022-12-27 98.169.34.70

Chaavaas daa. Yamar ch hun business hiij bgaa bol online-r $100 tolood iim certificate avdag sh dee. Ene bol yamar negen shalguur ene ter bish. Gobi hoorhii ih desperate baigaa um bna.

Avatar

Зочин 2022-12-27 103.229.120.187

япончуудын бэлэг.. Тухайн үед Оросууд яаж овоо саад болоогүйм… Эрдэнэт үйлдвэрийг анх Японтой хамтрах талаар шум дэгдээчээд золтой л Ах нартаа алуулчаагүй шдээ .. манай УТТ -ыхон… кк

Avatar

ахмад 2022-12-27 202.9.40.114

Сайхан мэдээ бна: энэ бол асар их хүчин чармайлтын үр дүн шүү. 45 жилийн өмнө үйлдвэр байгуулах хэлцэл байгуулагдаж байв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж