Э.Болормаа: Ховд аймагт "Мөнгөлөг шагшуурга” арга хэмжээг зохион байгуулна

Хуучирсан мэдээ: 2022.12.27-нд нийтлэгдсэн

Э.Болормаа: Ховд аймагт "Мөнгөлөг шагшуурга” арга хэмжээг зохион байгуулна

Э.Болормаа: Ховд аймагт "Мөнгөлөг шагшуурга” арга хэмжээг зохион байгуулна

Ховд аймагт 2023 оны нэгдүгээр сарын 19-22-ны өдрүүдэд “Мөнгөлөг шагшуурга” арга хэмжээг зохион байгуулах гэж байна. Уг арга хэмжээний талаар тус аймгийн Засаг дарга Э.Болормаа өнөөдөр /2022.12.27/ мэдээлэл хийлээ.


Тэрбээр "Ховд аймагт нэгдүгээр сарын 19-22-ны өдрүүдэд “Мөнгөлөг шагшуурга” арга хэмжээг зохион байгуулах гэж байна. Засгийн газраас хэрэгжүүлж буй "Шинэ сэргэлтийн бодлого"-ын хүрээнд нийслэлээс орон нутагт шилжин суурьших иргэн, аж ахуйн нэгжүүдийг дэмжих тогтоол гарсан. Бүх аймгуудад нээлттэй аймаг болох чиглэлийг өгч, яамдын дэд сайд, Засаг даргын орлогч нар оролцсон өргөн бүрэлдэхүүн ажиллана. Ингэснээр аймгууд хоорондоо өрсөлдөнө гэсэн үг. Улаанбаатараас иргэд, аж ахуйн нэгжийг хэрхэн татах вэ. Ховд аймгийн хувьд дөрвөн хоногийн арга хэмжээг зохион байгуулна. Ажлын хэсэг сүүлийн хэдэн сар ажиллалаа. Аймаг орон нутаг руу шилжилт хийх нь гурван үе шаттай. Эхэнд аймаг орон нутагт маань иргэд ирж үзэх ёстой. Тиймээс аялал жуулчлалыг хөгжүүлэх нь зүйтэй. Дараагаар нь орон нутагт ямар ажлын байр, хөрөнгө оруулах боломж, хөгжиж дэвших боломжоо харуулахаар “Мөнгөлөг шагшуурга” арга хэмжээгээ зургаан сэдвийн хүрээнд хөрөнгө оруулалтын чуулганаар эхлүүлж байна. “Мөнгөлөг шагшуурга” нь Ховд аймагт зохион байгуулж ирсэн өвлийн цас мөсний уламжлалт баяр. Тиймээс аялал жуулчлалын наадмаар чарга, тэшүүр, адуучин, тэмээчин, бүргэдийн үзүүлбэр, мөсний шоуг зохион байгуулж, мөсөн гэр барина.

Гадаад, дотоодын жуулчид Ховд аймагт хүрэлцэн ирж, олон угсаатны соёлыг харж, сонирхон, танилцах боломжтой. Жишээлбэл, казак түмний ёс заншлыг заавал Баян-Өлгий аймагт очиж харалгүйгээр Ховд аймагт сонирхоорой" гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж