Х.Нямбаатар: Хятад ирэх сарын 8-наас хилээ шат дараатай нээнэ

Хуучирсан мэдээ: 2022.12.27-нд нийтлэгдсэн

Х.Нямбаатар: Хятад ирэх сарын 8-наас хилээ шат дараатай нээнэ

Х.Нямбаатар: Хятад ирэх сарын 8-наас хилээ шат дараатай нээнэ

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Эрээний хил боомтууд нээх талаар өнөөдөр/2022.12.27/ мэдээлэл хийлээ.


ХЗДХ-ын сайд Х.Нямбаатар:

-Хоёр орны боомтын асуудал хариуцсан албаны хүмүүс цахим уулзалт хийлээ. Боомтын сэргэлтийн хүрээнд БНХАУ-ын боомтын захиргаатай хамтран ажиллах аар боллоо.  Тухайлбал, төмөр замын бүтээн байгуулалтын талаар хоёр талаас ажлын төлөвлөгөө гаргаж ажиллах, Ганц мод, Гашуунсухайтын боомтыг санхүүжүүлэх, гүйцэтгэх талаар ярилцсан. Мөн боомтод шинжлэх ухаан, технологийн дэвшлийг нэвтрүүлэх хүсэлтийг Өвөрмонголын талаас тавьсан.  Аюултай, тэсэрч дэлбэрэх ачаа зөвхөн Замын-Үүд-Эрээнээр орж ирдэг. Цаашид зорчигчид орж гардаг боомтоор энэ төрлийн ачааг нэвтрүүлэх буруу. Тиймээс Ханги-Мандалын боомтоор энэ төрлийн ачааг оруулахаар судалж үзнэ.

БНХАУ-ын талаас 2023 нэгдүгээр сарын 8-наас эхлэн зорчигч тээврийн боомтуудыг шат дараатай нээхээр яригдаж байна.  Хамгийн гол нь бид бэлтгэлээ сайн хангах ёстой. Бэлтгэл байдал хэр хангагдсанаас шалтгаалан боомтуудаа нээх эсэхээ ярилцана. Хамгийн түрүүнд Эрээн-Замын-Үүдийн боомтыг нээхээр бэлтгэл ажлаа хангахаар тохирсон. Бэлтгэл  хангагдаагүй нээх хугацаа цааш сунгагдана. Монгол Улс хуурай газраар Өвөрмонголоор 14 боомттой хиллэдэг. Одоогоор бараа солилцдог 13  боомт бий. 14 дэх нь буюу  Хавирга-Ар-Хашаатын боомтыг нээхээр ярилцлаа.

Тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө. 

-Хятадад цар тахлын дэгдэлт өндөр байна. Халдвартай хүмүүс орж ирэх эрсдэлтэй биш үү?

-Өвөрмонголын боомтын зөвлөлөөс  албан ёсны шийдвэрийг танилцууллаа. Монголын хувьд нэгдүгээр сарын 1-нээс Covid-19-ийн хууль хэрэгжээд дуусч байгаа. Цаашдаа ямар хариу арга хэмжээ авах, зорчигч тээврээ зохицуулах талаар Засгийн газраас одоогоор ямар нэгэн шийдвэр гараагүй байна.  Засгийн газрын зүгээс эдийн засгийн сэргээх том зорилготой. Сүүлийн үед эдийн засаг, амьдрал ахуй хүндэрсэн учраас иргэд бухимдалтай, жагсаж тэмцэж байна.

Эдийн засгийг сэргээхэд экспорт, импортын худалдаа арилжаа хамгийн том хөшүүрэг. Засгийн газрын маргаашийн хуралдаан дээр үүнийг танилцуулж, хэрхэн халдвар хамгааллын дэглэм сахиулах талаар ярилцлана.

-Хил нээх бэлтгэлээ базаахгүй бол хугацаа сунгагдана гэлээ. Тэгэхээр УАЗ-469 машинаар зорчигч тээвэрлэдэг асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ?

-Эрээн-Замын-Үүдийн зорчигч тээврийг нээхийг хоёр улсын иргэд хүсч байгаа. Гэх хил нээнгүүт дагаад халдвар орж ирэх вий гэж зарим иргэлд болгоомжилж байна. Экспортын хамгийн том орлого олдог гарц, чиглэл БНХАУ. Хятад руу уул уурхайн бүтээгдэхүүн, түүхий эдээ экспортлож амьдрадаг.  Монголын нийт эдийн засгийн 90 гаруй хувь нь эксдортоос бүрддэг.

УАЗ-469 машинаар зорчиг тээвэрлэдэг байдлыг халах нь зүйтэй. Зорчигч тээврийн стандартыг тогтоох ёстой. Бусад мэргэжлийн яамдтай холбоотой асуудлыг тэндээс нь тодруулаарай.

-Бөмбөлөг тээврийн талаар зарим тээврийн жолооч нар шүүмжлэлтэй байгаа?

-Бөмбөлөг тээвэр  2022 оны хувьд Монголын эдийн засагт тодорхой үр дүнгээ өгсөн. Энэ оны дөрөвдүгээр сарын байдлаар Цагаанхаданд нийтдээ зарагдчихсан найман сая тонн нүүрс байсан. Энэ нүүрсийг хилээр гаргасны дараа дахин нүүрс худалдаж авах саналыг компаниудын зүгээс гаргасан. Ингээд хүчний байгууллагууд хүч нэмэгдүүлэн хоёр сарын дотор зарагдчихсан нүүрсийг хилээр гаргаж, зургадугаар сараас нүүрсний гэрээнүүдээ шинээр хийсэн. 2022 онд Монгол Улс 29.6 сая тонн нүүрс экспортолсон нь бөмбөлөгт тээврийн ач.

Гашуунсухайтын Цагаанхад орчмын бөмбөлөг тээврийн үйл ажиллагаанд баримтлах журмыг энэ долоо хоногтоо багтаан зөөллөх, сулруулах, Хятадын шаардлагад уялдуулахаар бэлтгэл ажил хангаж байна.

Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс баримтлах журмаа харьцангуй өөрчлөхөөр төлөвлөж байна. Гэхдээ Засгийн газраас шинээр нүүрсийг зарахдаа ам үнэ бус хил үнээр зарахаар болж байгаа учир "Эрдэнэс Тавантолгой" болон бусад компаниуд нүүрсний тээврийн тендер зарлаж байгаа. Тиймээс Цагаанхадны бөмбөлөгийн зохион байгуулалт шинэчлэгдэх болов уу. Тендерт шалгарсан компаниуд нь богинын болон уртын тээвэр хийх зохион байгуулалт руу автоматаар орж магадгүй.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж