Байден шинэ оноо Карибын тэнгист гэр бүлийн хамт угтана

Хуучирсан мэдээ: 2022.12.27-нд нийтлэгдсэн

Байден шинэ оноо Карибын тэнгист гэр бүлийн хамт угтана

Байден шинэ оноо Карибын тэнгист гэр бүлийн хамт угтана

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Мягмар гаригт Санта Круз (АНУ-ын Виржинийн арлууд) арал дээр очиж, гэр бүлийнхэнтэйгээ шинэ жилийн баяраа тэмдэглэх юм байна. Энэ талаар өнгөрсөн Даваа гаригт Цагаан ордны хэвлэлийн албанаас мэдээлэв.

Тус албаны мэдээлэлд "Ерөнхийлөгч Жо Байден, Тэргүүн хатагтай Жилл Байден нар Мягмар гаригийн үдээс хойш Санта Круз арал дээр очиж, гэр бүлийнхний хамт шинэ оноо угтана” гэж дурджээ. Америкийн төрийн тэргүүн ирэх оны нэгдүгээр сарын 2-нд Вашингтонд буцаж ирэх аж.

Жо Байдены тамгын газрын дарга Рон Клейн арванхоёрдугаар сарын эхээр “Байден шинэ жилийн баярын дараа ерөнхийлөгчийн сонгуульд хоёр дахь удаагаа нэр дэвших эсэх эцсийн шийдвэрээ гаргана” гэж мэдэгджээ. Цагаан ордны Хэвлэлийн нарийн бичгийн дарга Карин Жан-Пьерийн хувьд Клейний хэлсэн үгэнд тайлбар өгөхдөө "Ерөнхийлөгч 2024 оны Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох бодолтой байгаа бөгөөд гэр бүлийнхэнтэйгээ ярилцаж, ирэх оны эхээр шийдвэрээ гаргана" гэж тэмдэглэсэн байна.

Эх сурвалж: AZERBAYCAN24, TASS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж