Нэгэн үе дуучин Женнифер Лопез өгзгөө 27 сая ам.доллараар даатгуулсан талаарх мэдээ шуугиан тарьж байв. Тэгвэл спортын ертөнцөөс алдарт хөлбөмбөгчин Лионель Мессигийн зүүн хөл 900 сая ам.долларын даатгалтай аж.
Түүний адилаар Кристиано Роналдо, Дэвид Бекхэм нар ч биеэ даатгуулсан гэнэ. Тухайлбал, Роналдо хоёр хөлөө 144 сая ам.доллараар, Бекхэм царай болон хоёр хөлөө 195 сая ам.доллараар тус тус даатгуулжээ. Мөн цагтаа “Цахилгаан” гэх нэр зүүж байсан Гарет Бэйлийн хоёр хөл 126 сая ам.долларын даатгалтай.
Сүүлд гарсан мэдээллээр Мессигийн ДАШТ-ий цомыг өргөхдөө өмссөн хар нөмрөг буюу биштийг 1 сая ам.доллараар худалдан авах санал тавьжээ. Мөн Мессигийн дугаар, нэртэй хулхи, жинхэнэ нь хамаагүй өмсгөлүүд зах зээл дээр эрэлттэй байна.
Холбоотой мэдээ