Авиа компаниуд Бээжин рүү 7 хоног бүр нислэг үйлдэнэ

Хуучирсан мэдээ: 2022.12.27-нд нийтлэгдсэн

Авиа компаниуд Бээжин рүү 7 хоног бүр нислэг үйлдэнэ

Авиа компаниуд Бээжин рүү 7 хоног бүр нислэг үйлдэнэ

Хятад улс ирэх 2023 оны нэгдүгээр сарын 8-наас эхлэн гадаадаас ирж буй зорчигчдоос шинжилгээ авахгүй бөгөөд нэгдсэн хорио цээрийн дэглэмийг сулруулах болсон талаар өнөөдөр мэдэгдсэн. Үүнтэй холбоотойгоор агаарын тээврийн авиа компаниуд Бээжин рүү долоо хоног тутамд үйлддэг байсан нислэгээ сэргээхээр төлөвлөжээ. Тодруулбал, “Air China” авиа компанийн хувьд Бээжин рүү нэгдүгээр сараас долоо хоног тутамд нислэг үйлдэх албан бус тов гаргасан байна.

Хилийн чанад дахь олон агаарын тээвэрлэгчид ийнхүү Хятад руу хийх шууд болон төлөвлөгөөт нислэгээ албан бусаар сэргээх талаар төлөвлөжээ. Гэхдээ одоогоор нислэгүүдийн тов эцэслэж гараагүй байна.

Эйрмаркет тасалбар захиалгын төвөөс тодруулахад “Нэгдсэн тов гараагүй ч он гаргаад Хятад агаарын хилээ нээж байгаа учир авиа компаниуд долоо хоног тутамд нислэг үйлдэх талаар мэдээлж байна. Одоогоор тов гараагүй. Мөн Бээжин рүү нисэх нислэгийн тийзийн үнэ, хуваарийн талаар нэгдсэн мэдээлэл огт гараагүй. Олон хүн залгаж асууж байна. Он гарсны дараа мэдээллүүдийг өгөх байх” гэлээ.

Одоогоор "Аэро Монголиа" компанийн хувьд Лхагва гариг бүр Хөх хот руу нислэг үйлдэж байгаа бол "Хүннү Эйр" компани Хятадын Харбин хот руу Бямба гариг бүр нисч байна.

Ямартай ч Хятад улс ирэх онд агаарын хилээ нээж олон улсын зорчигч тээврийн тоог хянах арга хэмжээг цуцалж байгаад иргэдийн хүлээлт өндөр байна. Тиймээс долоо хоног тутамд нислэг үйлдэх болон аль, аль авиа компаниуд хуваарь гаргахыг эргэн мэдээлнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж