Кристиано Роналдогийн эхнэр Жоржина Родригес түүнд зул сараар “Rolls Royce” машин бэлэглэжээ. Тэрбээр 250 мянга гаруй фунт стерлингийн үнэтэй машин хүлээж авсан баярт мөчөө инстаграмдаа хуваалцсан. Энэ нь Роналдо эхнэрээсээ машин бэлгэнд авч буй анхны тохиолдол биш юм. 37 насны төрсөн өдрөөр нь Жоржина түүнд “Cadillac Escalade” бэлэглэж байв. “Rolls Royce” машинаас гадна “Louis Vuitton” брэндийн бүтээгдэхүүнүүдээс тор тороор нь бэлэглэснийг бичлэгээс харж болно.
“Rolls Royce Dawn” нь 100 км/цагийн хурдыг 4.9 секундэд авдаг бөгөөд дээд тал нь 250 км/цаг хурдлах боломжтой. Мөн 10.5 инчийн дэлгэцтэй, 22 секундэд нээгддэг эвхэгддэг дээвэртэй.
Жоржина Родригес баярын ширээгээ, зарим бэлгээ танилцуулж буй бичлэгээ инстаграмдаа нийтэлсэн. Тэр хүүхдүүдээ шинэ дугуй бэлэглэв. Хүүхдүүд дугуй болон видео тоглоомын төхөөрөмжтэй бэлгүүдээ задлахаас өмнө Санта Клаус Роналдогийн гэрт зочилжээ.
Өдгөө 37 настай Роналдо Саудын Арабын “Аль-Насср” хөлбөмбөгийн клубтэй 175 сая фунт стерлингийн цалинтай гэрээ байгуулахаар яригдаж байна. Энэ гэрээ нь 2025 он хүртэл хүчинтэй байх юм. Гэрээний хүрээнд хэд хэдэн зар сурталчилгаа хийгдэх бөгөөд үүнтэй холбоотойгоор Роналдо гэр бүлийнхнийхээ хамт Дубайд хэсэг байжээ. “Аль-Насср” баг нь Саудын Арабын Про лигт есөн удаа түрүүлсэн улсдаа шилдэгт тооцогддог баг юм.
Эх сурвалж: DAILY MAIL
Холбоотой мэдээ